НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Резинэн тоглоом нүдэндээ оруулсан хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Резинэн тоглоомынхоо бөмбөгөр хэсгийг нүдэндээ хийсэн эрэгтэй хүүхэд эмнэлэгт хүргэгдэж иржээ.
Тухайн хүүхэд “Сөүл нүдний төв”-д нэг цагийн дотор яаралтай хүргэгдэж ирсэн байна. Гэсэн ч тоглоом нүд рүү нь шигдсэний улмаас авсны дараа нүдэнд нь өнгөц шархлаа үүсжээ. Эмнэлгийн зүгээс энэ гэмтэл нь эмээр гүйцэд эмчлэгдэх боломжтой гэсэн хариу өгсөн юм. Харин хүн өөрөө үүнийг нүднээсээ гаргаж авах бараг боломжгүй тул ойрхон эмнэлэг байгаагүй бол аюултай нөхцөл үүсэж болох байсныг сануулсан байна.

“Pop it” гэх энэ тоглоом нь хүүхдийн гарны хөдөлгөөний хурдыг нэмэх зорилготой.

Харин иймэрхүү тоглоомын резинэн материал нь нүдийг хөхөж, шигдэх аюултай байдгийг “Сөүл нүдний төв”-өөс сэрэмжлүүллээ.
О.ЭНХЖИН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том л хүүхэд шиг харагдах юм ? Хэдэн настай ?
Tom jijig yalgaa yu bna aa huuhed bol huuhed demii yumand. anhaaraad hereggyi
Хүн гэдэг тэнэг сониуч амьтан. Одоо үүнийг дуурайх вий дээ. Хэзээ байтлаа эмнэлэг ийм мэдээлэл хийж байлаа. Далдуур эмнэлгээ сурталчилж байна. Ёс зүй ГДЕ?
Жижиг хүүхэд ингэвэл би ойлгоно. Том хүүхэд ингэвэл эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байх эсвэл юоуны хөгжлийн хоцрогдолтой байх гэж бодно. Ялгаа бий шүү. Өдий насны хүүхэд юу хийж болох үгүйгээ мэднэ.
Хэдэн настай хүүхэд вэ ? Болох болохгүйг ойлгодог насны хүүхэд шиг харагдах юм ?