НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Асрамжийн газраас “Зөв амьдрах ухаан”-д очсон хүү: Би тэндээс зугтах гэж 25 удаа оролдсон

Өнгөрсөн пүрэв гарагт асрамжийн газраас нэгэн хүү зугтаж “Зөв амьдрах ухаан”-д очсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний асран хамгаалагч болон тухайн хүүгийн зөвшөөрсний үндсэн дээр ярилцахаар тус төвийг зорилоо.

Бид Баянзүрх дүүрэг, Монелийн гудмыг өгсөөд явлаа. Тэнд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарын 16 жил үйл ажиллагаа явуулж буй “Зөв амьдрах ухаан” ТББ байрладаг. Тус төв гэр оронгүй, асран хамгаалах хүнгүй, өнчин, засан хүмүүжүүлэхээс суллагдсан гээд нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

Бид нарийн гудмаар хойш өгссөөр тэднийд хүрлээ. Хижээл насны эрэгтэй хашааны хаалгыг түрэн онгойлгож өгөв. Дотогш ороход “Зөв амьдрах ухаан” ТББ гэж ханан дээр томоор бичжээ. Цааш алхсаар хашаа руу лав ороход тоглоомын талбайд таван хүүхэд тоглож байв. Биднийг Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхан угтлаа. Ингээд түүнтэй хамт хүүтэй уулзав.

Энэ газрын хашаагаар ороход л хүүхдүүд шуугилдаж, ханаараа уул хайрхан зурж будсан, хашаагаа дагуулаад өнгийн цэцэг суулгаж, гадаах хэцэн дээр жижигхэн хувцаснууд өнгө алаглан тохоотой. Хашаан дотор цагаан цавагтай гэр, хоёр давхар байшин, граш, тоглоомын талбай гээд юм бүхэн нь цэвэр цэмцгэр байлаа.

Хүүгийн аюулгүй байдлыг нь бодолцон түүний нэр, нас, хаана сурдгийг нь нууцлав. Түүний нэрийг нууцлан, сурвалжилгадаа Б гэж бичлээ.

Бидний яриа “Зөв амьдрах ухаан” ТББ-д яагаад зугтаж ирэх болсон шалтгаанаас эхэллээ. Хүү “Энд би гурван настайдаа ирээд зургаагаас олон жил болсон. Ээж, дүүтэйгээ гоё цагаан гэрт амьдардаг, энүүхэнд байрлах сургууль сурдаг байсан юм. Гэхдээ жилийн өмнө цагдаа нар дайрч орж ирээд хотоос хол байдаг асрамжийн газарт дүүтэй маань хамт намайг аваачсан. Би яагаад тийшээ явснаа мэдэхгүй. Тэнд их муухай байсан. Өрөөний нэг эгч намайг дандаа шийтгэж, хагас суулгаад, гараа урагш барь гэж загнаад унахаар зоддог байсан. Би тэнд гурван сар амьдраад л өвөө, эмээ /Г.Загдаа, Г.Амарсайхан нар/ дээрээ ирэх сэн гэж боддог болсон гэлээ.

Бид үргэлжлүүлэн энд хэрхэн ирснийг нь тодруулахад “Энд миний олон найз бий. Бас энд байхаар юунаас ч айдаггүй. Өвөө, эмээгээ санаад байсан. Би тэр асрамжийн газраас оргохыг 25 удаа оролдсон. Яг арын хашааг нь давах гээд л очоод больчихдог. Намайг загнах байх гэж айдаг байсан. Тэндээс наашаа ирэхээр явж байх замдаа их айсан. Баригдах вий гээд л зүрх түг, түг цохилоод. Танигдахгүйн тулд өвсөн дотроос олсон ногоон курткийг өмссөн.

Хүмүүс намайг анзаарахгүй байж магадгүй гээд өвс налаад явсан. Замд нэг эгчтэй таараад “Автобусанд хаанаас суух вэ” гэж асуухад “Гачууртын эцсээс” гэсэн. Тэгэхээр нь тийшээ очсон. Гэтэл дэлгүүрийн гадна зогсож байсан эгч “Хаашаа явах гэж байгаа юм бэ” гэхээр нь “Эмээ, өвөөгийнх рүүгээ” гэчихсэн.

Яг хаана байдгийг нь надаас лавлахад “Монелд байдаг олон гэрт очно” гэхэд “Аан, Загдаагийнх уу. Мэднэ ээ мэднэ” гээд намайг хүргэж өгсөн. Миний байсан асрамжийн газар Гачууртын тэнд байдаг нэг уулын бэлд нь бий. Эндээс их хол” хэмээв.

АСРАМЖИЙН АХ НАС БАРААД ХҮМҮҮС УЙЛЖ БАЙХАД БИ УЙЛАХ МАНАТАЙ, “ЭНДЭЭС ЯАЖ ОРГОХ ВЭ” Л ГЭЖ БОДСОН

“Тэнд байхдаа өлсдөг байв уу” гэж түүнээс асуухад “Өдөрт гурван удаа хоол өгдөг байсан болохоор өлсөөгүй. Намайг наашаа зугтах өдөр тэр асрамжийн газрын 16 настай нэг ах мориноос унаад нас барсан. Буяны ажилд нь зориулаад ширээ дүүрэн хоол дэлгэн, биднийг хооллож, бэлэг өгсөн.

Бэлэгний чихрээ идсээр байгаад пологдсон. Асрамжийн газрын эгч, багш нар уйлаад л байсан. Би юун уйлах манатай. Тухайн үед “Эндээс яаж оргох вэ” л гэж бодсон. Тэгээд тогооч эгчид “Бие засаад ирье” гэж хэлэн, хүн байгаа эсэхийг харж байгаад хашаа даваад зугтчихсан.

Гүйгээд л байсан. Тэнд хэдэн нохой байдаг юм. Намайг явахад хуцаагүй. Хамгийн сайн нь Банхар гэдэг нэртэй нохой. Банхартай хамт гол руу явахаар ямар ч нохой дайрдаггүй. Хамт яваагүй үед нохойнууд хуцаад, хоргойгоод байдаг юм. Даанч Банхар үхчихсэн.

АСРАМЖААС ЗУГТААД ИРЭХЭД БҮГД НАМАЙГ ТОСОЖ АВСАН. ГЭХДЭЭ ӨВӨӨ ГАРЧ ИРЭЭГҮЙ

Би зугтах гэж байгаа талаараа дүүдээ хэлээгүй. Намайг хүлээгээд л байгаа байх. Дүүгийн маань хөл муу, хазгай гишгэдэг болохоор зугтааж чадахгүй. Эмээдээ хэлчихвэл дүүг маань авч ирнэ дээ гээд ганцаараа түрүүлээд ирсэн. Намайг ирэхэд эмээ “Хүүе, миний хүү” гээд өргөж аваад, үнсээд гоё байсан. Эндэхийн бүх хүн намайг тойроод “Яаж ирсэн юм бэ, хөл чинь өвдсөн үү, тэр газар чинь аймаар хол шүү дээ” гэж асуусан. Энд ирээд л би юунаас ч айхаа больсон. Бүх хүн намайг тосож авч байхад өвөө /Г.Загдаа/ гарч ирж үнсээгүй. Нэг л хүн дутуу санагдаад бодтол өвөө байсан байна лээ” гэлээ.

Бид үргэлжлүүлэн Г.Амарсайхантай ярилцлаа. Тэрбээр “Бид хоёрыг өвөө, эмээ гэж дуудаарай гэж хэнд нь ч хэлээгүй байхад тэгж дуудаад байдаг юм. Хүү маань Олон улсын том асрамжийн газарт амьдарч байсан мөртлөө үнэхээр нүд халтирмаар болчихсон ирсэн.

Хуучирч, урагдсан пүүз өмсөөд, томдсон ногоон куртик халуун зунаар өмсөөд ирсэн. Энд ирэнгүүт нь байсан асрамж руу нь холбогдож “Манайд ирсэн. Санаа зоволтгүй” гэж хэлсэн.

Хүүгээ хараад их баярласан ч өрөвдөөд уйлчихсан. Цагдаагийн байгууллагаас орой нь бидэн рүү залгаж, холбогдсон. Тэгэхэд хүү маань “Дүүг минь өгнө гэнэ үү” гэж надаас асуухад нь их өрөвдлөө.

Хүү маань 30-40 км-ын цаанаас наашаа ирсэн байна. Их хол байдаг асрамжаас наашаа ирэхдээ элдэв зүйлтэй таарсан бол яана. Бас хүүгийн маань үүдэн шүд уначихсан байна лээ. Өөрөөс нь асуухаар “Хүүхдүүдтэй тоглож байгаад цохиулаад уначихсан” гэж л хэлсэн.

Өнгөрсөн жил эндээс аваад явахад нь намайг гарч ирэх болов уу гэж их хүлээсэн, машинд суугаад явбал гомдох байх гэж бодсон гэнэ лээ” гэлээ.

ТЭД ДҮҮГ МААНЬ ӨГӨХГҮЙ ГЭВЭЛ ЯАЖ ИЙГЭЭД Л АВНА

“Би байсан асрамжийнхаа Тэргэл гэдэг хүүхдийн пүүзийг өмсөөд ирсэн. Надаас дүү болохоор гутал нь минийхээс жижигхэн, бүр ийм жижиг” гээд хөлийнхөө өсгийнөөс урагш сөөм хэсэгт баримжааллаа.

Хүү үргэлжлүүлэн “Би пүүзний ар дээр гишгээд л шогшоод байсан. Би тэнд буцаж очихгүй. Дүүтэйгээ хамт энд л баймаар байна. Хэрвээ тэд дүүг минь өгнө гэвэл авна, өгөхгүй гэсэн ч яаж ийж байгаад авна. Охин дүүгээсээ би нэг насаар ах.

Манайх өмнө нь яг тэр хашлагын урд ээж дүүтэйгээ хамт амьдардаг байсан. Намайг ирэхэд гэрийг маань хураачихсан байсан. Гэхдээ эмээ дүүг ирвэл буцаагаад бариад өгнө гэсэн. Одоогоор эмээгийн төрсөн хүүгийн өрөөнд би хамт амьдарч байгаа. Эмээ хэлэхдээ ээжийг олж авч ирнэ гэсэн.

Би өдөр 15.00 цаг өнгөрөөж гараад 19 цагийн үед ирсэн юм. Намайг тэр асрамжид байхад өөр сургууль руу шилжүүлсэн. Эмээ буцаагаад өмнө нь сурч байсан сургуульд шилжүүлж авч ирнэ гэсэн. Ээж маань Эмийн ургамал гэдэг Гачууртаас ч хол газарт байгаа. Би орой хэдэн цагт ч унтсан өглөө найман цагт сэрдэг. Яагаад гэдгээ мэдэхгүй. Нүдээ нээхэд л найман цаг болж байдаг. Энд байхад өдөржин тоглоод л хоолоо идээрэй гэхээр нь идчихээд л тоглоод байдаг.

Эмээ бид нарт өдөр болгон гоё юм авч өгдөг. Өнөөдөр гэхэд энэ зайрмаг, ундаа, биченийг бид хэдийн дунд авч өгсөн. Өнөө өглөө миний үсийг үсчинд аваачиж засуулсан. Тэрнээс өмнө бараг хамарт үс хүрээд байсан. Асрамжид байхад бидний үсийг нэг үсчин ирээд яаж засуулмаар байна гэж асуугаад хүссэнээр маань засаж өгдөг байсан. Тэр асрамжид өрөөндөө 14-лээ амьдарна. Нийт 70 гаруй хүүхэд, 10 багш бий.

Хэрвээ томчууд, цагдаа нар намайг дахиад нэг тийшээ авч явмаар байгаа бол надаас асууж байгаад авч яваарай. Хэрвээ би үгүй гэвэл эмээ дээр маань үлдээгээрэй. Тэнд их муухай байсан. Өвөө эмээгээ санаад байдаг юм.

Г.Амарсайхан: Манай хашаанд өдийд оволзож байдаг. Гэтэл одоо 20 гаруй том хүн, зургаан хүүхэд байгаа. Бусад нь энд тэрүүгээр яваад л байгаа юм. Тэднийг авч ирье гэхээр энэ хэдэн хүүхдүүдэд халдвар тараачихвы гээд авч ирэхгүй байгаа. Шинжилгээ хийлгээд эдэнд маань эрсдэлгүй гэдгээ харуулбал хүлээгээд л авна. Тэд маань засарч яваа хүмүүс архи дарс уудаг ч гэлээ хүн шүү дээ. Хааяа тэднийг загнана, Заримдаа урамшуулж магтана. Дандаа эвийлээд байвал үг авахаа больдог талтай болохоор тунг нь тааруулаад загнах үедээ загнаад хайрлах үедээ хайрладаг даа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
margad
margad
8 сар 10, 2021 09:33

Асрамжийн газар гэдгийг зөв бичмээр байна аа

14 хүүхэд нэг өрөөнд өө ?
14 хүүхэд нэг өрөөнд өө ?
8 сар 10, 2021 12:26

Асрамжийн газарт 14 хүүхэд нэг өрөөнд гэдэг чанга байна. Зун болохоор үхсэн мод цуглуулаад ч болов илүү байр баримаар юм. Зусланд 4 хүүхэд нэг өрөөнд байх чанга байдаг. Уг нь боломжтой бол 2 хүүхэд л нэг өрөөнд байх боломжийн. 14 арай хэтэрнэ. Хүүхдийн байгууллага авч яваад тийм асрамжийн газарт өгсөн нь гайхмаар юм. 2. Хүүхэд нууц�##�ж буй бол нууц�##�сан шиг нууц�##� зураг тавих ч шаардлагагүй. 3. Цагдаа гэр бүл хөгжлийн газар юу байдаг юм бүх газар хүүхдээс бодлыг нь эхэлж асуух хэрэгтэй. Монгол улсын хуулинд бүх хүн амьдрах газраа Монгол дотроо өөрөө сонгоно гэсэн утга бүхий за�##�т үндсэн хуульд байдаг. Энэ хүүхэд өөрөө явах дургүй бол цагдаа болон бусад төрийн байгууллагынханд явах хүсэлгүй байгаагаа өөдөөс нь харж байгаад хэлээрэй. Хэлэх эрхтэй.

Зочин
Зочин
8 сар 10, 2021 12:28

Асрамжийн газрын ажилтан хүүхэд зодох ямар ч эрхгүй !

өа
өа
8 сар 10, 2021 13:09

Хүүхдийн яриа шиг уншигдахгүй байна.

өа132
өа132
8 сар 10, 2021 13:10

Хүүхдийн яриа шиг уншигдахгүй байна.

Зочин
Зочин
8 сар 10, 2021 16:03

Эвий дээ, энэ жа�##�хүү тэр асрамжийн газарт их л хэцүү байж дээ, ходоод нь хоол дүүрэн ч гэлээ сэтгэл санаанд нь Загдаагийн газар илүү санагдаж. Тэгээд ч уг жа�##�хүү өөрт таагүй дарамттай газраас зугтаж өөрийн амьдарч байсан тав тухтай орчин руу хаа холоос тэмцэж иржээ, томчууд бид хэзээ хүүхдийн сэтгэлзүйг ойлгох вэ! БЗДн хүүхэд хамга�##�ах нэрээр ц�##�инждаг төрийн түшмэдүүд ээ! та нарт юм бодогдож байна уу! Та нарын боддогоор Загдаагийнд үнэхээр дарамт, хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж байсан бол хаа холоос 10 настай жа�##� чоно нохойд бариулах…гээд л тоо томшгүй эрсдэлийн дундуур зүтгэн байж гүйж ирэх үү! Төрийн түшээдийн ажлын үр дүн нь ээж аавтайгаа сайхан амьдарч байсан 160 гаруй иргэдийг самарч хаясан, гудамжаар нэг согтуучууд бэлчээд асрамж нэртэй боловсон шоронд нь үрс нь тарчлаад, хэлэх ч үг �##�га даа…

Зочин
Зочин
8 сар 10, 2021 16:17

Зааж өгөөд яриулсан бх даа. Хуурамч юм бичээд.

Зочин
Зочин
8 сар 10, 2021 16:53

Ярилцлагыг нь зааж өглөө гэхэд тэр холоос оргож босож гүйж ирсэн нь үнэн, өмсөж ирсэн хувцас нь гуйлагчин аятай байгаа нь үнэн, өвөө эмээ дээрээ л очий хэмээн зүтгэсэн нь гарцаагүй үнэн.

T.
T.
8 сар 10, 2021 17:32

Tanaih unen zuw medeelel ugmuur bnaa yariagiin zaaj uguud baihdaa yadin nuguu tuwruun ochich yaritslag awaad uzeech

T
T
8 сар 10, 2021 17:35

Uuruu ochich tusaltsaa uzuulsen bol neg uur ochich uzeegvi baij amniihaa zorgoor yarihaa boil zgrl utasnii tsanaas unen hudal medeelel unshij baigaa yum baij na huuhed chin unetei huiwiin surguuld surdag gesen bizdee

W
W
8 сар 10, 2021 17:37

Uuruu ochich tusaltsaa uzuulsen bol neg uur ochich uzeegvi baij amniihaa zorgoor yarihaa boil zgrl utasnii tsanaas unen hudal medeelel unshij baigaa yum baij na huuhed chin unetei huiwiin surguuld surdag gesen bizdee

W
W
8 сар 10, 2021 17:39

Bi odoo 18 hurehjagaa huuhed araich na huuhedshig yarj chadkuuee eerj buuraad hetsuu baidag na huuhded ug zagaad ugchich bas setguulch hun zuw asuult zuw hariult bichmeer bnaa medeej huuhed bolgono shud n undag shuudee yumiig bas 2talaar n awj uzmeer bnshuu

Холбоотой мэдээ

Back to top button