
БНСУ-ын Тэгү хотод 2021 оны долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон Олон улсын Гоцлол бүжигчдийн “Б” зэрэглэлийн зургаа дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдаж, гадаад, дотоодын 110 бүжигчин бичлэгээ явуулж, оролцсоноос Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр “Этник” төрлөөр Дэд байранд орж, бахархалтай үйл явдал болсон байна.
Тэрээр саяхан Пусан хотод зохиогдсон Олон улсын бүжгийн 17-р наадамд Монгол улсаа төлөөлж оролцсон бөгөөд БНСУ-ын Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний “Этник” төрөлд Тэргүүн байр, цомын эзэн болж, мөн “2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix” олон улсын бүжгийн тэмцээний “Этник” төрөлд хоёрдугаар (silver) байр, “BIDF видео бичлэгийн уралдааны” Тэргүүн байруудыг тус тус эзэлж энэхүү наадмаас гурван шагнал зэрэг хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан уран бүтээлч юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.