УРГИЙН МОД: ИНЕГ-т Б.Алтанцомын эхнэр, хүү, бэр, төрсөн дүү нар ажилладаг

ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Алтанцомын тухай мэдээллүүд хөвөрч байна. Өчигдөр бид түүнийг хөшигний ард ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ИНЕГ-ын даргын албан тушаалд жинхлүүлэхээр зүтгүүлж буй тухай нийтэлсэн. Өнөөдөр түүний ИНЕГ түүний харъяа ИНҮТ-д ургуулсан ах дүү, үр хүүхэд, амраг садангийн ургийн модны тухай хүргэж байна.
Б.Алтанцом нь тус байгууллагад ИНЕГ-т 37 жил ажиллахдаа гурван удаа дэд даргаар нь ажилласан гэх намтартай. Тус байгууллагад удаж, элдэв асуудалд холбогдсоор Л.Бямбасүрэнгээсээ дутахааргүй асар нэр хүнд муутай болсон дарга нарын нэг гэгдэж буй юм. Хууль зөрчсөн янз бүрийн асуудлуудад нэр холбогдож, хэвлэлд нийтлэгддэг ч тэгсхийгээд намждаг. Тус дарга ИНЕГ гэх төрийн байгууллагад ургийн модоо хэрхэн ургуулсан бэ гэдгийг хүргэе.
-ЭХНЭР, ХҮҮХЭД БОЛОН ТӨРСӨН ДҮҮ НАР НЬ ИНЕГ, ИНҮТ, МИАТ-Д АЖИЛЛАЖ БАЙНА-
Төрсөн дүү Б.Мөнгөнцом: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн ахлах нислэгийн удирдагч
Төрсөн дүү Б.Мөнгөнчимэг: Иргэний нисэхийн үндэсний төвийн захиргааны газрын ахлах мэргэжилтэн
Бага дүүгийнх нь эхнэр н.Цагаанмандах: Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлгөөний албаны ХААБ-ын мэргэжилтэн
Б.Алтанцомын хүү А.Тэнүүн: Чингис хаан шинэ нисэх онгоцны буудалд ажилтан
Б.Алтанцомын эхнэр: МИАТ-д мэргэжилтэн. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хамаатан гэгддэг.
Яг төрсөн ах дүү, эхнэр, хүүхэд нь гэхэд л ИНЕГ, ИНҮТ-д шургалсан байдал нь энэ. Цаашлаад хамаатны 8-9 хүн тус хоёр байгууллагад мөн л ажиллаж байгаа аж. Иргэний нисэхийн салбарт нэг дарга гэр бүл, ах дүү, хамаатан саднаараа үүрлэн шургалсаны ганцхан жишээ энэ.
-Б.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ҮҮСГЭСЭН ИНҮТ-Д ИНЕГ-ЫН ДАРГА НАРЫН ШАХАА ХИЙХ ГАЗАР БОЛОН ХУВИРЧЭЭ-
Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны 387 тоот тушаалаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ/ гэдэг 2431 ажилтны орон тоотой ИНЕГ-ын үйлдвэрлэлийн нэгж гэгчийг байгуулсан байдаг.
Харамсалтай нь одоо тус байгууллага нь ИНЕГ-ын дарга удирдлагуудын ах дүү, амраг саданаа “чихдэг”, ургийн модоо ургуулдаг, шахааны байгууллага болж хувирсан нь дээрх ургийн модноос тодорхой харагдаж байна. ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Б.Алтанцомын 8-9 хүн ИНЕГ-т шургалан ажиллаж байгаа юм.
Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийнх нь гол үндэс төрийн албан хаагч нь мэргэшсэн, чадварлаг байх гэж үздэг. Манайд бол эсрэгээрээ. Аль нам нь ялна, тухайн намын дэмжигчид, цүнх баригчид төрд үүрлэдэг. Шалгуур, шаардлага гэдэг зүйл утгаа алдсан.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд нь нисэх буудалд, охин нв корейн эйрд ажилдаг гээ биз дээ
Ooo alaaaa hayasan
Ihenh n 20-30 jiliin omno ajild orson humuus bna daa
худал хуурмаг гүтгэхээ зогсоо ... Алтанцом гэх залуу г бид сайн мэднэ . мэрэгжилийн ур чадвартай сайн инженэр , сайн удирдагч .... хамт олон нисэхийнхэн бүгд л мэднэ ... цууран худал харлуулах энэ бохир аргаасаа салж үнэн бодит мэдээлэл түгээж байгаач ээ. аймшигтай бна шүү . хэвлэл мэдээлэл хүнийг балбаж нүдэж нэр хүндийг нь унагаж байдаг . харамсалтай ... хэн хэдэн онд ямар шалгуураар ажилд орж байсан .хэдэн жил ,ямар албанд байна бүгд тодорхой ил байг аа. шалгуур мэдлэг мэрэгжил та нар шахаж шаардаад бүгдийг ил тод болго. үнэн гэж бна уу ? энэ
Монголд
Zohion baiguulalttai harluulah zorilgoor odor bur neg niitlel tavij humuuseer muuluulj bah tavaa hangadag gajig setgetstei humuus hajuuhand suuj baidgiim daa. Ene ertuntsiig hun bur meddeg boloo bailgui dee. Etssiin etsest hen ni ch ajillasan yadgiin. Ajlaa l sain hiij baival boloh baih. Hamaatan sadangui, ariin haalgagui hun Mongold haana ch baihgui.
Бас нэг ногоон с эрдэнээ бх нь баянголын
яана даа
Mongo saasan umnuudiig bugdiin zailuulaachee
Төрийн өмчит том компаниуд бүгд адилхан . Бүр хэд хэдэн салаа ургийн моднууд цэцэглэн дэлгэрч байдаг шүү дээ
Adilhan hal bas idej uusan biz
Алтанцом эхнэртэйгээ нисэхийн сургууль Орост төгсөж ирээд 30 гаран жил ажиллаж байна. ямар ч байсан нам дагасан шахааны чадваргүй хүмүүс шиг биш шүү. Нисэхийнхэн энэ залуусыг ажилдаа нягт нямбай чадварлаг чин сэтгэлтэй ажилтан сайн мэднэ. Хамаатан садан нь байгаа бол ах эгчийнхээ төгссөн сургууль ажил төрлөөр нь бахархаж ажиллаал биз. Харлуулах гэж бүү яд.
Шинэ нисэхийн нээлтэн дээр харж байсан юм байна. Япончуудтай харьцаж байгаа нь мэдлэг боловсролтой, харилцааны соёлтой аштайхан хүн шиг л байсан. Одоо ч албан тушаалд очоод учиргүй өөрийн гэр бүлийнхнээ хамаагүй тавихаас болгоомжилдог болсон байналээ. Олон жилийн өмнө орцгоосон хүмүүс болтой юм. Нээх дарга болгосон юм ч харагдахгүй байна.Шалгуур нь хангавал орох эрх хэнд ч бий л дээ.
hugiin yum bichij baidgaa bolioch
Алтанцом эхнэртэйгээ цуг нисэхийн сургуульд сурч байхдаа танилцаж гэр бүл болсон хүмүүс. Тэрнээс биш Алтанцом дарга болоод оруулсан биш.
Идсэн цохисон тендер замбараагүй
P. Uyanga geh setguulch unheer teneg eh survaljaa sain shalgdaggui gdg ni ugeer haragdav. Er ni ene eguur gdg site ystoi Fake news
Алтанцом энд тэндэхийн гэнэтийн шахааны хүн огт биш, хэн ч маргаж үгүйсгэх аргагүй мэргэжлийн хүн. Мэргэжлийн сургууль соёлыг нь төгсөж насаараа ажилласан хүмүүстэй барьцаж балай балай юм бичицгээж байхаа болиосой. Ер нь аль ч салбарт насаараа ажиллагсадыг ар гэрийнхэн ах дүү үр хүүхдээс нь өөр хэн сайн муугаар нь харж бахархан ойлгох вэ дээ. Жүжигчиний хүүхэд театрт дасаж жүжигчин болдогтой адил гэр бүлийнхэнээ эрхгүй дагаж дуурайн мэргэжил эзэмшсэн бол хамт ажиллахаас яахав. Бичиж байгаа асуудал сэдвээ зөв судалж, харж сур сэтгүүлчээ
Сураггүй намчин түр сайд Энхамгалан мэтийн бурханы алдаануудыг нисэхийн жинхэнэ бэлтгэгдсэн мэргэжилтэн ажиллагсадтай хольж хутгах хэрэггүй. Ийм мэргэжилтэнүүд одоо цөөн үлдсэн. Эд дараа үеэ бэлдэж, энэ салбар хэвийн ажиллах ёстой. Дунд нь нам дагасан далбаанууд улс төрчдийн шахаагаар орж ирж энэ салбарт гай болж байгаа гэдгийг анхаарч харсанаа шахдаг ордны малнуудаа л маллаж муул
Энэ Б.Алтанцом бол хүн алсан, нэгээр тогтохгүй шүү