
КАБУЛ. /45 мин өмнө/ - Талибанчууд Афганистанд бүх нийтийн өршөөл үзүүлэх тухай зарлаж, ар иргэдийг хэвийн амьдрал, ажилдаа эргэн орохыг уриалсан талаар Соёлын Хөдөлгөөний Комиссын гишүүн Энамулла Самангани танилцуулсан хэмээн “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.
Өршөөл бүх хүмүүст хамаатай гэдгийг онцлох нь зүйтэй. Мөн, тус улсын охид, эмэгтэйчүүд хохирох ёсгүй, шариатын хуулиар тэдэнд Засгийн газарт орж ажиллахыг зөвшөөрнө гэжээ.
Афганистаны дараагийн шинэ Засгийн газрын бүтэц тодорхойгүй байгаа ч гол албан тушаалуудад “Талибан” хөдөлгөөнийхөн томилогдоно гэсэн прогноз байгаа юм. Мөн, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд тус улсын бүх хүч, хөдөлгөөний төлөөлөгчдийг багтаана гэсэн ерөнхий таамаг байгаа аж.
Талибанчууд нийслэл Кабул руу орсноос хоёр хоногийн дараа ийм мэдэгдэл хийсэн бай үүнээс өмнө тэд тус улсын ихэнхи муж, томоохон хотуудыг богино хугацаанд хяналтандаа оруулсан.
Наймдугаар сарын 15-нд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаас огцрохоо мэдэгдэж эх орноосоо дүрвэн гарсан ба одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, онгонд суугаад ор сураггүй алга болчихоод байгаа юм.
Наймдугаар сарын 16-нд мянга мянган афганчууд нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудалд цугларч, улсаасаа гадагш гарахаар завдаж, хөөрөх гэж буй онгоцноос зүүгдэж, амиа алдсан эмгэнэлт дүр зурагтай өнгөрлөө. Зарим нь нисэх онгоцны буудлыг хяналтандаа авсан АНУ-ын цэргийнхэнд буудуулсан.
Даваа гараг /2021.08.16/-т Талибанчууд төрийн мэдлийн “Tolonews” мэдээллийн агентлагийг хяналтандаа авсан нь ил болсон. Ингээд талибанчууд мэдээллийн хэрэгслээр дамжуулан “гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг” баривчилж, Засгийн газрын тусгай хүчнүүдийг татан буулгаж байгаа мэдээнүүдийг цацаж эхэлсэн байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ОРКУУД САЯХАН ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИН ӨВГӨНИЙГ АЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ ЭНЭ ОРКУУДЫН ХУДАЛ ҮГЭНД ИТГЭЖ БОЛНО ГЭЖ ҮҮ