Нийгмийн

Монгол оюутнууд Макаогийн шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой боллоо

Монгол оюутнууд Макаогийн шилдэг зургаан их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ. Тодруулбал, Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.  Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор илэрхийлсэн байна.

Өнөөдрийн байдлаар есөн орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж, Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна. Тэтгэлгийг Макаогийн шилдэг зургаан их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 35 сая төгрөгийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.

  • Макаогийн Их сургууль (The University of Macau),
  • Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology),
  • Макаогийн Сити их сургууль (City University of Macau),
  • Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph), Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute)
  • Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies) гэсэн зургаан их сургуульд монгол оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломж нээгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button