Нийгмийн

Нөхөн сонгуульд “дэлгэх” С.Эрдэнийн ХОЁР ХӨЗӨР

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Улс төрийн намууд ирэх сарын 1-ний дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Эл хугацаа болоход ердөө ганцхан хоног үлджээ. Одоогоор Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй эрхмүүд намдаа эхнээсээ хүсэлтээ өгч эхлээд байна.

АН-ын хувьд дотоод эв түнжин муутай, тархай бутархай, нэгдсэн сонгуульд оролцох чадамж сул. АН-ын хуулиар хүчин төгөлдөр тамгыг атгаж буй С.Эрдэнийн талыг сонгуульд оролцоно. Тиймээс АН талаас гол тоглолтыг С.Эрдэнэ атгаж, жүжгийг тэр дэглэнэ гэсэн үг.

Өчигдөр /2021.08.30/ Сонгон шалгаруулах хороогоо хуралдуулж Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ, Хөх хотод консулаар сууж асан Д.Мөнх-Эрдэнэ нарын аль дэмжихээр болж. Харин Хэнтийд Б.Гарамгайбаатарыг өрсөлдөгчгүйгээр явуулах зурагтай.

Хэнтийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатарыг явуулж буй нь МАН-тай анхнаасаа хийсэн тохироо. МАН-тай хувь тохироо хийсэн гэх яриа нам дотор нь хөвөрч байна. Б.Гарамгайбаатар нэр дэвших нь МАН-д ашигтай, ялахад эрх баригчдад зовлон бага. Замын будлиан, хууль шүүхээр хаалгуулсан асуудал гээд түүнд баалуулах сэдэв асар их.

Харин Сонгинохайрханы нөхөн сонгуульд Б.Мөнх-Эрдэнийг “жийж” Э.Бат-Үүлийг л “чанга” өрсөлдөгчид тооцон тавих төлөвтэй. Хотыг удирдаж явсан, ардчилагчдын анхдагчдын нэг гэдэг утгаараа эл тойрогт бол тэрбээр яалт ч үгүй гоё дүрд тооцогдоно.

Том зургаар нь харвал С.Эрдэнэ нэг гараараа наймаа хийж, нөгөө гараа цэвэр байлгаж гоё дүр гаргаж ирэх нь. Залуучуудаа энэ удаад орхиж, хоёр үзүүртэй жад бэлтгэж нэгийг ирлэж буй юм. Ирээдүйд Монголоос гарч гадагшаа явна гэгдэж яригдаж буй С.Эрдэнийн хувьд байгаа хугацаандаа АН дотор бол чөлөөт тоглолтоо хийсээр суух нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button