Нийгмийн
Хоногт илэрсэн халдварын тоо 3000 дөхлөө
Өнгөрсөн 24 цагийн байдлаарх коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа.
- 2740 тохиолдол шинээр бүртгэгдэж
- Зургаан хүн нас барж
- 2087 хүн эдгэсэн байна.
Шинэ тохиолдлуудын 527 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 2213 нь орон нутагт илэрчээ. Тодруулбал, өнөөдрийн бүртгэгдсэн тохиолдлын хамгийн олон нь буюу 492 нь Ховд аймагт илэрсэн байна.
Эргэн сануулбал, наймдугаар сарын 27-ноос хойш өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол 2000 даваад буй юм.
- Наймдугаар сарын 27-нд 2289
- Наймдугаар сарын 28-нд 2422
- Наймдугаар сарын 29-нд 2414
- Наймдугаар сарын 30-нд 2209 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаж сургууль оруулах гээд байна сонгууль хийсэн бид гарсан одоо хаиаагүй юу намууд тараа
Хэдэн хүн халдвар авсан ч хамаагүй, галав юүлсэн ч хамаагүй гэдгийг засгийн газар хэлсэн биз дээ? Тэд эдийн засгаа бодно гэж маш тодорхой зарласан. Иймд шинэ халдварын тоо, нас барсан хүний тоо зөвхөн ард иргэд бидэнд хамаатай, засгийн газарт огт хамаагүй юм. Ийм үед ЭМЯ мэдээ өгөх хэрэг байгаа гэжүү? Хүмүүс халдвар авч л байна, нас барж л байна гэсэн утгатай бөөрөнхий юм хэлсэн ч болно байхаа.