АНХААР: Энэ сарын 5,6-нд уулархаг нутгаар нойтон цас орно
Энэ сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурсан ёсоор ургацаа аваагүй байхад хүйтрээд, бороо, цас орох нээ. Газах тариалангийн гарууд юм сурахгүй юмаа. Жилийн жилд намар эхлэнгүүт хүйтэрдэг, бороо, цас ордог нь жам ёсны асуудал. Манай цаг уур ийм юм. Гэтэл газар тариалангийнхан жилийн жилд энэ зүй тогтлыг анх удаа дуулсан мэт аашилж, "одоо яанаа, хүйтрэх юм байна, баларлаа" гэж ярина. Юм сурахгүй хэдэн жил болох вэ?