Нийгмийн
МУБИС-д Монгол-казах, Монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэрээ Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээжээ.
Мөн гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.