У.Хүрэлсүх эрх мэдлээсээ ТАТГАЛЗААГҮЙ, харин зальжин УЛС ТӨР хийлээ

ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж, “Ерөнхийлөгч тодорхой эрх мэдлүүдээс татгалзлаа” гэж зарлав. Тодруулбал, ШЕЗ болон ШСХ-ны гишүүдийг болон АТГ-ын даргыг томилох бүрэн эрхээсээ татгалзлаа гэсэн агуулгатай мэдэгдэл хийлээ.
Үүгээр олон нийтэд У.Хүрэлсүх нэг их Ерөнхийлөгч болчихоод, үнэнч шударгаар зарим эрх мэдлүүдээсээ татгалзаад байгаа юм шиг ойлгогдсон. Гэвч үнэн хэрэгтээ Д.Ганбат гишүүний хэлдгээр, “Татгалзаад байх юм байхгүй”. Холбогдох хуулиуд нь угаас тэгж батлагдсан байгаа.
НЭГ: Шинэ хуулиар АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоно
Өмнө нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан. Харин Авлигын эсрэг хууль батлагдсанаар, Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгодог болсон. Өөрөөр хэлбэл энэ томилгооноос Ерөнхийлөгчийн эрх мэдэл аль хэдий нь холдчихсон.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус хуульд хориг тавьж байсан удаатай. Хоригийг УИХ-аар хэлэлцээд, хүлээж аваагүй билээ. Иймд тус хууль одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заагдсан өөрийн бүрэн эрхээс татгалзаагүй.
Зүгээр л “Өмнөх Ерөнхийлөгч хориг тавьж байсан бол би тэгэхгүй. Би хуулиа дагана” гэсэн байр суурийг л ийм дүрээр илэрхийллээ.
ХОЁР: Х.Баттулгын гаргасан санал Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоогүй
За, Шүүхийн тухай хууль дээрх яг энэ нюансыг өнгөрөгч долоо хоногт бичсэн. Өөрөөр хэлбэл тус хууль дахь ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг УИХ-д нээлттэй сонсгол хийж томилдог агуулгыг Х.Баттулга “Үндсэн хууль зөрчлөө” гэж үзээд ҮХЦ-д санал гаргасан байдаг.
Энэ нь УИХ-ын эрх мэдэлтэй хамаатай заалт. Харин Ерөнхийлөгч томилох боломжгүй нь нэгэнт үүнээс өөр заалтуудад, тэр бүү хэл Үндсэн хуулиар тодорхой болсон байгаа.
Харин У.Хүрэлсүх Х.Баттулгын ҮХЦ-д гаргасан саналыг Ерөнхийлөгчийн хувиар татан авч буйгаа мэдэгдэв. Энэ бас л эрх мэдлээсээ татгалзсан агуулга биш.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хууль болон Авлигын эсрэг хуулиудад хориг тавьж, зарим зүйл заалтыг нь ҮХЦ-д өгч, гацааж байсан. Харин У.Хүрэлсүх “Би тэгэхгүй, хонгилын түлхүүрийг атгахгүй, хаяна” гэсэн улс төрийн эхлэлээ л “Эрх мэдлээсээ татгалзлаа” гэсэн зальжин агуулгаар эхлүүллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
т1 мөртөө 1 явган з�##�ьтай юмнуудаар удирдуулсан дампуу монгол улс
Томилох бол асууд�##� биш шүү дээ. Томилоогүй гэчихээд нөлөөлөөд суух, эсвэл томилчихоод нөлөөлөхгүй хараат бусаар нь ажиллуулах 2 тэс өөр асууд�##� шүү. Хамгийн гол нь сонгосон хүмүүсээ хараат бусаар, дээр нь шударга ажиллуулах л гол асууд�##� байх. Хариуцлагатай, чад�##�тай, ёс зүйтэй хүнийг томилсон шиг томилчихоод хян�##�т, ш�##�г�##�таа сайн тавьж, хариуцлага тооцож ажиллаж чадаж байв�##� Ерөнхийлөгч ажлаа жинхнээсээ хийж чадаж байна гэж дүгнэгдэх байх. Түүнээс хийх ёстой ажлаа хийхгүй ээ гээд хойш суух бол сонин л байна. Уул нь ард түмнээс сонгогдсон хүн шүү дээ. Ерөнхийлөгч болсныхоо учир утга, үүрэг хариуцлгаа ойлгоогүй яваа хүн юм бишүү.
zuv shiidver gargalaa Shuuh zasaglal 30 jil yurunhiilugchiin haraat yvsaar irsn. uursdiin gsn humuusee shahchihdg 1 hunii udirdlagaar yvsaar irlee odoo uurchlugduh tsag n bolsn