Нийгмийн
“Томуугийн вакцинаар цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулна”

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын засгийн газар Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун татан авсан. Үүнийг өнөөдөр хүлээн авна. Томуугийн вакциныг томуу, томуу төст өвчлөлд өртөмхий бага насны хүүхдүүдэд хийнэ.
Учир нь цар тахлын энэ үед бага насны хүүхдүүд томуу тусаж, уушги руу коронавирусийн халдвар довтлох эрсдэлтэй. Тиймээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг томуугийн вакцинаар дархлаажуулах юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tomuugiin baktsin hiilgemeer baina haana hiilgeh we yamar emneleguud hiij baigaan be