Нийгмийн

Ерөнхийлөгчийн нэр барьж, “Алтан гадас” хуурамчаар үйлдэж, ахмадуудыг гомдоожээ

Их хотын гудамжаар зөрсөн хүн бүр  “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг энгэртээ гялалзуулж явдаг гэхэд бараг хилсдэхгүй. Иймдээ тултал медаль, шаналын үнэ цэнэ ч буураад буй. Төрд түмэндээ хийсэн бүтээсэн гавьяатай хүмүүсийг нутаг орны удирдлагуудын тодорхойлолтоор дээрх шагналуудыг өгдөг.

Гэтэл "Алтан гадас авчихмаар байна, бүтээгээд өгөөч гэж хэн нэгэнд мөнгө өгдөг, арын хаалгадаж авах гэсэн оролдлогууд ил, далд гарсаар байдаг тухай сонсож байв. Тэгвэл "Алтан гадас зүүчих юмсан, зүүлгэчих юмсан гэсэн тэр хүслийг нь далимдуулж, залилан  мэхлэгч өгөөшөө болгосон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЖЭЭ-

Тодруулбал, 2020 оны зун наймдугаар сард “Архангай аймгийн Их тамир сумын албан тушаалтнууд малчдадаа "Алтан гадас одон гардуулж байна” гэж тухайн аймгийн шагнал хариуцсан ажилтан Ерөнхийлөгчийн тамгын газрын шагнал хариуцсан ажилтанд хэлсэн байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан тухайн хүмүүсийг "Алтан гадас одонгоор шагнасан эсэхийг программаас шалгаж үзэхэд шагнуулаагүй байсан нь тодорхой болжээ. Иймд тухайн шагнал хуурамч байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандсан юм байна.

-ЗАЛИЛАГЧ ЭТГЭЭД НЬ ТЭТГЭВЭРТЭЙ ГАРСАН БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ НЭГЭН-

Учир явдлыг сийрүүлбэл, тус сумын иргэн, өндөр настнууд болох гэр бүлийн хоёр хөгшин ойрын танил Ө-д “Алтан гадас одон бүтээж өгдөг танил байгаа” гэсний дагуу нэг сая төгрөг өгсөн байна. Ө нь шагнал хөөцөлдөхөд мэдээж гар харна гэсний дагуу дээрх мөнгийг өгсөн аж. Ө гэгч нь мөн хотод явж байхдаа одон бүтээдэг гэж танилцсан Г гэгчид мөнгөө өгч, хоёр одон бүтээж өгөхийг хүссэний дагуу одон нь ч иржээ.

Түүнчлэн иргэн О гэгч тус сумын өндөр настан Ж,Л нарын "Алтан гадас одонгийн материал хотод авч ирээд шаардлага хангахгүй гэсэн хариу сонссон тул урт цагааны тэр орчим явж байхдаа "Алтан гадас одон хөөцөлддөг хүн байгааг олж, мэдэж улмаар холбогдсон байна. Ингээд Г гэгчид 450 мянган төгрөг өгч, 3-4 хоногийн дараа одон, үнэмлэхийг нь авсан аж. Ингэхдээ хуурамч гэж огт мэдээгүй, Г гэгчийг төрийн ордон хавиар ажилладаг гэж бодсон, ном журмаар нь авч өгч байгаа гэж бодсон гэх.

Хэрэгт холбогдогч Г гэгч нь 61 настай, Ховд аймагт төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг нэгэн аж. Улмаар дээрх иргэдээс мөнгө авч, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, “...” ХХК-ий захирал ажилтай Б гэгчээр хуурамчаар “Алтан гадас” одонгууд хийлгэсэн байх юм.

-“АЛТАН ГАДАС” ОДОН ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ 700 МЯНГААР ТОРГОЖЭЭ-

Хамгийн харамсалтай нь нутаг орныхоо баяр наадам дээр овог нэрээ дуудуулж, дарга нараасаа ёслол төгөлдөр гардаж авсан "Алтан гадас нь хуурамч, Ерөнхийлөгчийн тамгын газраас өгөөгүйг мэдсэн ахмадууд сэтгэлээр ихэн унажээ. Унах нь ч аргагүй. Шүүхэд хүртэл гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн хуурамч Алтан гадас-уудыг устгалд оруулахаар болжээ.

Ийнхүү Алтан гадас одон хуурамчаар үйлдсэн дээрх хоёр этгээдийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд, тус бүр 700 мянган төгрөгөөр торгоод, энэ хэргийг хаажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 13, 2021 08:13

Galzuu hunii odriin temdeglel

мммм
мммм
9 сар 13, 2021 09:04

АНынхан ямарч ЕТГ-т бүртгэлгүй зарлигт ороогүй шагн�##� их тараасан даа саяхныг хүртэл

зочин
зочин
9 сар 13, 2021 09:11

одон шуудайгаар авч яваад тарааж бдаг сонсож бсан шүү

Зочин
Зочин
9 сар 13, 2021 09:31

Өмнөговьд 500000 ханштай байгаа

Зочин
Зочин
9 сар 13, 2021 10:01
Reply to  Зочин

Үйлдсэн этгээдүүдийн нэрийг бичээгүй байхыг бодоход шуугиан дэгдээх гэсэн худлаа мэдээ байж магадгүй. Шүүхээр нэгэнт шийдчихсэн үнэн хэрэг бол нэрийг нуух хэрэггүй болчихсон хэрэг байх учиртай. Гүтгэсэн хэргээр хэрэгт орохоос айсан худлаа мэдээ байна. Үнэн бол бүгдийн нь нэрийг бичээд гаргаатах даа. Тэгвэл үнэмшье.

Зочин
Зочин
9 сар 13, 2021 10:03

Одоо энэ төмөр өгөхийн оронд мөнгөн шагн�##� өгч бай

Иргэн
Иргэн
9 сар 13, 2021 12:40

Баахан одон тараагаад байсан зарим 3-р шатл�##�ын эмнэлгийн хүний нөөцийн ажилтныг ш�##�гамаар юм байна

Холбоотой мэдээ

Back to top button