СПОРТ
Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулахыг дэмжсэн иргэд гарын үсэг цуглуулж байна

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Улмаар түүний жинд сорилго тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга түрүүлж, дэлхийн аваргад оролцохоор болсон.

Э.Цэндбаатар өнөөдөр ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүлсэн юм. Олимпод хоёр удаа V байрт шалгарсан түүнийг ДАШТ-д оролцуулахыг дэмжсэн, шаардсан иргэд гарын үсэг цуглуулж байна. “Эксклюзив” брендийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг хөдөлгөөнийг санаачилж, эхлүүлжээ.
Тэрбээр “Монголын ард түмэн Э.Цэндбаатарыг уучилсан. Энэ бол нэг тамирчны бус Монгол Улсын асуудал. Залуу хүн алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Түүнд боломж олгох хэрэгтэй” гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.