“Вакцинжуулалтаараа тэргүүлсэн” гэж чээжээ дэлдсэн шиг ээ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАА нэг яриач
Өнөөдөр “ковид-19”-ийн халдвар 3234 бүртгэгдлээ. Гуравхан сая хүн амтай манай улсад өдөрт гурван мянган тохиолдол бүртгэгдэнэ гэдэг дэндүү өндөр тоо. Бас өдөрт бүртгэгдэх нас баралт 15-д хүрэх болж энэ хэцүү цар тахлаар өдгөө 1001 хүн хорвоог орхиод байна.
Сүүлийн долоохон хоногийн дотор халдвар авсан 82 иргэн эндлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт 15, бямба гарагт 14, ням гарагт 15, даваа гарагт 10, мягмар гарагт 10, лхагва гарагт 10 хүн нас барсан бол өнгөрсөн хоногт найман хүн гээд нийт 82 амь эндэв.
Өдөр бүр өвчилж байгаа, эндэж байгаа амины төлөө яагаад нэг ч улстөрч ам нээхгүй байгаа юм бэ. Яагаад хэн ч гашуудахгүй, санаа зовинохгүй байгаа юм бэ.
Тэгсэн хэрнээ “бид вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байна, дэлхийн дунджаас зургаан сараар түрүүлж байна” гэж цээжээ дэлдэх. Үүнийгээ бахдал баясалтай ярих. Бид өвчлөлөөрөө ч, нас баралтаараа ч тэргүүлж байна. Үүнийг ч бас анхаараач, хараач, бас яриач.
Эсвэл харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг, ярихгүй тоохгүй байхыг хүсэв үү. Өдөр бүр тоолох өвчлөл, нас баралт чинь иргэдийн туулах ёстой бодит зам болтлоо доройтчихлоо. Эгэл жирийн иргэд эмч, эмнэлгийн тусламж авч чадахгүйгээс өөрөө өөрсдийгөө эмчлэх, эс бөгөөс үхэх гэсэн ширүүхэн сонголттой л нүүр тулж байна. Тэгээд эмчилж чадвал аз, чадахгүй бол эз. Ийм хоёр сонголтод тултал доройтууллаа.
Сүржин бөгөөд даржин эхэлсэн бүхэн өдгөө алга. Өнөөдөр тэр сүржигнэл дархлаажуулалт гэдэг багтай попрол болон хувирч.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зүйтэй бичсэн байна. Энэ төр засаг юу хийгээд байгааг ер ойлгохоо болилоо. Засаг нь арга хэмжээ авахгүй гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ цаана нь УИХ, Ерөнхийлөгч гэдэг хүмүүс баймаар юм. Тэд яагаад юм хэлэхгүй байгаа юм бэ? Ард түмнийхээ төлөө нойр хоолгүй нохой мэт зүтгэнэ гэж хэлж ярьж сонгогдсон биз дээ. Ийм хүнд үед ажил хийж, засгийн газрыг шахах хэрэгтэй биш үү?