Нийгмийн

Хашаандаа сул тавьсан нохойд хазуулсан өндөр настан амьсгал хураажээ

Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 70 настай эмэгтэй өнгөрөгч гуравдугаар сард хашаандаа сул тавьсан айлын нохойд хазуулж, хүнд гэмтэл авчээ.

Шарх нь хувилж, эдгэрэхгүй байсанд мэс засалд орж, нэг хөлөө тайруулсан байна. Зургаан сар өнгөрсөн хэдий ч шарх нь бүрэн эдгэрэхгүй, хувилаад байсанд хоёр ч удаа хагалгаанд орсон аж. Гэвч харамсалтай нь тухайн иргэн мэс заслын шархаа дийлэлгүй хэдэн өдрийн өмнө эмнэлэгт амьсгал хураажээ.

Эх сурвалжийн мэдүүлж буйгаар уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн нэг дэх заалтаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.

20.15 дугаар зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2021 оны эхний хагас жилийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд нохойд хазуулсан 1421 тохиолдол бүртгэгджээ. Иймд та бүхэн анхаарал сэрэмжтэй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж нохойд хазуулахаас болгоомжилно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button