Нийгмийн
“Zeus” баг шагналынхаа 155.000 ам.долларыг НҮБ-ын “Хүүхдийн сан”-д хандивлав

Монголын цахим спортын “Zeus” баг PUBG мобайлын ДАШТ-д гуравдугаар байр эзлэн, 100.000 ам.доллараар шагнуулсан билээ.
Тэд өнгөрсөн долдугаар сард PUBG мобайлын “Mobile world international” хандивын тэмцээнд оролцон, 155.000 ам.доллароор шагнуулжээ. Улмаар шагналын мөнгөө НҮБ-ын “Хүүхдийн сан” хандивлав.

Энэ талаар “Zeus” багийнхан “Дэлхийн бүх шилдэг багууд оролцсон тэмцээнд бид IV байрт орсон. Тус тэмцээн 3 сая ам.долларын шагналын сантай. Бид 155.000 ам.доллар буюу 433 сая төгрөгөөр шагнуулсан.
Бид шагналын мөнгөө НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрт хандивласан. НҮБ дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид НҮБ-ын санд хандивлах шийдвэр гаргалаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.