Сургуулиудын хяналтын камерыг шалгаж байна

Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан оюутан, сурагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн шинэ жил” үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулж байна.
Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 26-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хянах камеруудад үзлэг шалгалт хийжээ.
Хянах камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх талаар сургуулиудад зааварчилга өгч, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч байгаа юм.
Шалгалтаар тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон 1, 2, 31, 6, Үй цай, Сант зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон 22 их, дээд сургууль, 24 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдах аж.
Шалгалтын ажил ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
С.ХОНГОРЗУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.