ДЭЛХИЙНИЙГЭМ

Матарын амнаас хайртай нохойгоо аварсан зоригт эмэгтэй

Сюзан Марсиано хэмээх 74 настай эмэгтэй Флоридагийн цэцэрлэгт хүрээлэнд ноходтойгоо салхилж байжээ. Тэднийг нуурын эрэгт салхилж байх зуур Налу гэх нэртэй нохой руу нь гэнэт матар дайрчээ.

Нохой руу нь матар дайрч, ус руу аваад орохыг харсан Сюзан нуурын ус руу гүйн орж нохойгоо матрын амнаас салгажээ. Ингэхдээ тэрбээр матарт гараахазуулсан байна.

Сюзан матарт хазуулсан гартаа зургаан оёдол тавиулсан бол нохой нь гэдэс, гуяндаа хүнд шархдаж хоёр цаг гаруй хугацаанд хагалгаа хийлгэжээ. Тэд одоо хоёул эсэн мэнд, эмчилгээгээ хийлгэж сайн байгаа гэнэ.

Эх сурвалж: iheartdogs.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button