Нийгмийн

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШИЙН АЖИЛЧИД: Ажил хаялтаа үргэлжлүүлье гэхэд тохиролцъё гэсэн

Таван толгой түлш ХХК-д ажилладаг ажилчид өчигдөр /2021.09.30/ ажил хаялт зарласан тухай бид өмнө мэдээлсэн. Учир нь тэд олон сарын цалингаа авч чадаагүй бөгөөд амьдрахад хэцүү байгаагаа учирласан юм.

Тэгвэл уг асуудлаар Таван толгой түлш ХХК-ийн ажилтан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид өнөөдөр өглөө жагсаалаа үргэлжлүүлсэн. Дарга, удирдлагуудын зүгээс цалинг нь аравдугаар сардаа багтааж өгнө, жагсаал цуглаанаа зогсоогооч гэх хүсэлт тавьсан. Гэхдээ яг хэзээ, цалингийн хэдэн хувийг өгөх нь одоо ч тодорхойгүй байна. Бидний зүгээс цалинг нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг бид сард 650,000 төгрөг авч байгаа. Тэр цалингаа ч бүтэн авч чадаагүй байна. Бид тэмцлээ үргэлжлүүлэн талбай руу жагсая гэхэд цалинг нь өгье, битгий жагсаач, тохиролцъё гэх зүйлийг хэлсэн” гэв.

Болсон явдлыг нэхэн сануулбал, тус компанид ажилладаг ажилчид нэг сард 650.000 төгрөг авдаг гэх бөгөөд зарим нь цалингынхаа тал буюу 350.000 төгрөг авсан болохоо хэлэв. Тухайн компанийн ажилчид олон сар хуримтлагдсан цалингаа авч чадахгүй байгаа учир олноор цугларч, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн үндсэн цалин үнэмлэхүй буурсан бөгөөд урамшуулалт цалингаа тавихгүй байгаа учир ийн тэмцэхэд хүрсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button