НИЙГЭМ
Сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгааг 450 болгож нэмэгдүүлнэ гэв

Нийслэлийн удирдах ажилтнууд шахмал түлшний асуудлаар шуурхай хуралдаж байна. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулсан байна.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
"Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.