Л.Энх-Амгалан: Багшийн суурь цалинг улсын дундаж болгох нөхцөл бүрдэж байна
Багшийн ажлын үнэлэмж, цалин хөлсний тогтолцоог өөрчлөхөөр 2022 оны төсвийн төсөлд хэд хэдэн зүйл тусгасан хэмээн БШУЯ-ны яам мэдээлжээ.
Тодруулбал, багш нарын үндсэн цалингаас гадна 14 төрлийн нэмэгдэл байдаг. Орлого үр дүнгийн, ур чадварын урамшууллыг оновчгүй, хавтгайруулсан байдлаар олгосоор иржээ. Харин БШУЯ цаашид дараах байдлаар багш нарын цалингийн тогтолцоог өөрчилж суурь цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Багш нарын цалин хөлснийхөө тогтолцоог өөрчилье. Энэ жилийн оны эхнээс "Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БШУ-ны сайдын хамтарсан тушаал гарсан. Ур чадварт суурилсан санхүүжилт хэрэгжээд явбал нийт багш нарын 30 хувийнх нь цалин бодитоор нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Үр дүнгийн урамшууллыг өнөөдрийг хүртэл хавтгайруулж олгосон. Үр дүнг тооцдог, хянадаг, үнэлдэг тогтолцоо байхгүй. Тийм учраас багш нар энэ үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингийн нэг хэсэг гэж ойлгочихсон байна. Үнэхээр цалингийн нэг хэсэг гэж ойлгож буй бол үр дүнгийнхээ урамшууллыг цалингийнхаа нэг хэсэг болгоё. Тэгэх юм бол багш нарын суурь цалин нэмэгдэнэ. Суурь цалин нэмэгдэх юм бол өгч байгаа нэмэгдлүүд нь суурь цалингийнхаа сууриас бодогддог учраас бодитой нэмэгдлүүд болох юм. Ийм тогтолцоонд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжинэ. Бидний олон жил ярьж байсан багшийн суурь цалинг улсын цалингын дундаж болгох үндэслэл бий болж байна. Гэхдээ улсын төсөв батлагдаагүй байгаа” хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урамшуул�##� ц�##�инг хэдэн цахирлын болон бичэг цаас эргүүлдэг багш нар л авдаг шүү дээ. Шавь нараа улс аймагт бэлдэж амжилт гаргаадч авдаггүй олон багш нар байгаа. Энэ нэг бичэг цаасаар дүгнэж зовоохоо болиод хүүхдийн ахиц бодит амжилтаар нь дүгнэж байв�##� зүгээр байх
�######� долоогч нарт хүртээмжтэй нэмэгдэл байна. Захир�##� гэж компанийн боссууд шиг авгай нарт л сайхан юм болох нь дээ