Нийгмийн
Мутаци вирусээр давтан халдварласан 16 мянган тохиолдол гарсан

Эрүүл Мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын мутацийн талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Альфа” вирус мутацилагдаад дельта вирус болсон. Тиймээс “Альфа” вирусээр халдвар авсан иргэн “Дельта” вирусээр давхар халдварласан 16 мянган хүн байна. Өмнө нь “Альфа” вирусээр өвчилсөн иргэд шинжилгээгээр баталгаажаад “Дельта” вирусээр халдварласан гэсэн үг. Давтан халдвар авахаар хүндрэх эрсдэл өндөр бий. Тиймээс гуравдугаар тунд хамрагдаж хүндрэл, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ
2 тунгн дараа өвдсөн тохиолдолд нэмэлт тун хийх хийхгүйгээ тодруулаач ээ.