НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: 28-р цэцэрлэгийн эрхлэгч өрөөгөө хэт тансаг тохижуулсан уу

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулах бөгөөд үүний нэг нь Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэг. Тус цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос бидний хэлж заншсанаар “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ цэцэрлэг барих ажлыг “Морин сувд” ХХК хийж байгаа юм. Анх зураг төсөвт найман бүлгийн 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих байсан ч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зураг төслийг өөрчлөн арван бүлэг болгох санал тавьсан тул барилгын компани 749 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө гарган цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэвч уг цэцэрлэгийн эрхлэгч өөртөө тансаг зэрэглэлийн өрөө тохижуулж байна хэмээх мэдээлэл цахим орчинд цацагдан, МХЕГ-ын байцаагч болон сурвалжлагч нар очин газар дээрээс нь мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл уг шууд дамжуулалтын үеэр нэгэн иргэн уг цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг барилгын компани нь өөрөө саналаараа тохижуулж, хийж өгч байгаа гэх мэдээллийг тавьсан байсан юм. Иймд бид тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж буй “Морин сувд” ХХК-тай холбогдож, энэ талаар тодрууллаа.

-ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ИЛҮҮ Ч ГАРААГҮЙ ДУТУУ Ч ГАРААГҮЙ, ЕРДӨӨ ШИНЭ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АШИГЛАЖ, ХУРДАН ХУГАЦААНД ДОТООД ЗАСАЛ ХИЙСЭН-

-Танай компанийн гүйцэтгэж буй 28-р цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг хэт тансагаар тохижуулах ажлыг танайхаас санал болгон хийлгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Үнэхээр танай компани өөрийн саналаар гүйцэтгэж байгаа юу?

-Нийгмийн сүлжээгээр яваад байгаа мэдээлэл хэт нэг талыг барьсан гэж хэлмээр байна. Улсын байцаагчийн хэлж байгаагаар эрхлэгчийн өрөөний хэмжээ хүртэл дүрэм журамд зааснаас өөр гэлээ. Эрхлэгчийн өрөө үнэхээр стандартын дагуу 24м2, харин дотоод засал хийсэн материал нь модон мэт буюу үнэтэй харагдаж байгаа байх. Гэхдээ энэ нь уламжлалт маягаар хийх зургаан давхрага дотоод заслын ажлаас хамаагүй хямд тусах сүүлийн үеийн шинэ материал. Метр квадрат нь 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд багш нарын амрах өрөөнд хийсэн материалтай. Амралтын өрөөний өнгө нь цэцэгтэй цагаан хээтэй учраас тэр бүр анзаарагдсангүй. Очсон сэтгүүлч нь бүх хэсгээр нь орсонгүй.

-Төсвөөс тусгагдсан мөнгөөс илүү хэмжээний мөнгө зарцуулагдаагүй гэсэн үг үү?

-Тийм. Ямар нэгэн байдлаар улсын төсөвт тусгагдсан мөнгөнөөс илүү ч гараагүй дутаагүй. Ердөө л сүүлийн үеийн шинэ материалыг оруулж ирсэн нь энэ. Арай өөр өнгө төрхийг гаргаж хийсэн. Гэтэл хүмүүс хэт нэг талаа бариад байна. Сүүлийн үеийн барилгууд ч гэсэн энэ материалаар дотоод заслаа хийж байгаа. Уламжлалт маягаар, эмульс замаск гэх мэт зургаан төрлийн давхрагаар дотоод засал хийхэд 2-3 жил болоод засвар хийх болдог. Харин энэ материалын хувьд 5-10 жилийн дараа засвар хийх буюу эдэлгээ урттай гэсэн үг. Цаг хугацааны хувьд зургаан дотоод заслын илүү хурдан хийх боломж нээгдсэн. 

-Амралтын өрөө, ариун цэврийн өрөөг мөн адил нь тусад нь гаргасныг юу гэж тайлбарлах вэ?

-Аль аль нь ажилчид багш нарын өрөө. Дотор засал хийсэн материал өнгө л өөр болохоос биш, нэг төрлийнх гэж хэлсэн шүү дээ. Олон жил гадаадад амьдарсан учраас, гаднынхантай адил байгаасай гэсэндээ ажилчдыг амралтын өрөөнөөсөө өөр сэтгэгдэлийг аваасай гэж хүсэн сэтгэл гаргаж хийсэн. 

-Зарим өрөөнүүдэд стандартад нийцсэн өнгө будгийг хийгээгүй хэмээж байсан?

-Хүүхдүүдийн анги танхим бүгд стандартын дагуу. Сүүлийн үеийн гадаад улс орны эмнэлгийн төлбөртэй өрөө, орчин тэс өөр болсон. Мэдээж эмнэлэг цагаан цайвар байх ёстой үүнээсээ улбаалан өвчтнүүдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэдэг учраас төлбөртэй өрөө, амралтын өрөөнүүд гэртээ байгаа мэт тохилог сэтгэгдэл төрүүлэм болсон. Иймд 24 цагаар ажилдаг, багш ажилчдыг тухтай байг гэсэн үүднээс хямд илүү хурдан гүйцэтгэлтэй материалаар арай өөр сэтгэж хийсэн. Мөн ийм зүйл хийж болно гэх жишгийг хүмүүс хараасай гэсэн нь ердөө л энэ.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Цацагдаад буй ташаа мэдээллийг залруулахаар мэргэжлийн хяналтын байцаагтай уулзахаар явж байна. Надад бүх юмыг төслийн дагуу хийсэн гэх бүх нотлох баримтууд бий. Бусад хэвлэлүүд манайд нээлттэй ирж, мэдээлэл авч, баримт бичиг төсөл зэрэгтэй танилцан цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг үзэн сурвалжилга бэлтгээсэй гэж хүсэж байна. 

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
э
э
9 сар 2, 2019 16:56

1994 оноос бишээ.би 1974-1977 онд энэ цэцэрлэгт явдаг бсан.зун нь 21 хоногоор лагерь хүүхдүүдээ авч явдаг 24 цагийн цэцэрлэг бсан даа.Одоо 50 хүрч байгаа хэрнээ энэ цэцэрлэгийн хажуугаар явахад дотор муухайрдаг.Одоо мэдээж өөр болсон л байгаа л даа.Багш нар нь мөнхийн гахай тоглоом барьж явна.аймаар зодно.дуу хөгжмийн багш гээд з�##�уухан хөөрхөн хүүхэн хацарнаас тувт чимхээстэй �##�гадаастай .

Холбоотой мэдээ

Back to top button