НИЙГЭМ

Малдаа яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

Говьсүмбэр аймаг, Баянтал сум. нэгдүгээр багийн “Тэрэгт” гэдэг газарт малчин Э, өнгөрөгч аравдугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн.

Улмаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:25 цагт “Тэрэгт” гэдэг газраас 6 км-т Дорноговь аймгийн харьяат малчин Э/26 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олсон гэж тус сумын Засаг даргын орлогч мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button