Нийгмийн
Баригдаж буй барилгаас хүн унаж нас баржээ

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгаас хүн унаж нас барсан гэх хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймагт оршин суух 20 настай М нь Ланз ХХК-ын барьж байсан гэх барилгын дөрөвдүгээр давхраас унаж нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь тус компанид туслах ажилтнаар ажилладаг бөгөөд амиа алдах үедээ барилгын материал зөөж байсан аж. Хэргийг өдгөө Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.