Эцгийн ЗАНГАРАГ

С.Эрдэнээс гарах эцгийн зангараг. Түүний гаргаж буй зангаргийг зэмлэх ч, гайхах ч хүн олон байна. Сэтгэлийн хаттайнх уу, зарчимтайнх уу. Хүү Э.Одбаяр нь нийгэмд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаад баривчлагдаж, 461 дүгээр ангид хоригдоод буй. Өлсгөлөн зарлаад 20 хонолоо. Арван кг жин хаяж, бөөрнийх нь үйл ажиллагаа хүндэрсэн тухай албаныхан хэлж суугаа.
Э.Одбаярын хувьд өмнө нь олон ч удаа баригдаж, саатуулагдаж байсан. Тэр бүрт С.Эрдэнэ чимээгүй л явж ирсэн. Өдгөө хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Чухам ийм цаг үед эцэг хүний ёсоор уулзаж. Гадаа гарч эр, гэрт орж эм болж явж өсгөсөн хүүгээ тийм байдалд байгаад нь сэтгэл зовнисон ч бахархаж буйгаа бичиж. Ардчилсан гэх тодотголтой намын дарга явсан хүний хувьд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн үнэ цэнийг мэддэгтээ тэр хүүгийнхээ үйлдлийг буруутгах ч үгүй биз. Харин өлсгөлөнгөө зогсоохыг эцгийн хувиар гуйсан гэв. Эцэг хүнээс л гарах зангараг.
Түүнээс биш "миний хүүг хорилоо, цагдлаа, эрхэнд нь халдлаа” гэж хэрүүл хийж, эрх баригчдыг буруутгаж, чичилсэнгүй. Улстөрчийн хувиар ч зангараг заав. Уг нь хүүгээ суллуулчих хэмжээний зангараг түүнд хангалттай байгаа гэхэд ч буруудахгүй. Муу сайнаар хэлүүлж, чамгүй их чичлүүлдэг ч улстөрд баримталдаг зарчим, өөрийнх нь бүтээсэн өнгө төрх, бүрдүүлсэн имидж ийм гэмээр.
Харин Ардчилсан гэх тодотголтой энэ улсад тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх байхгүй, түүнийг нь хамгаалдаг ХЭҮК ч гэж байхгүйг бид тодоор харав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэнгэ ийн хүүхдийг хорьсон бол яаж солиорч байгаа бол худлаа уйлаад жүж өгнө ер ман ны эрхэлсэн даварсан хүүхдүүд идэж уухаас өөр юм хийхгүй мөнгө бас өөр толгойд нь юм байхгүй
ямар юмны Зангараг байх вэ дээ, Эрдэнэд хүүгээ Өмөөрөөд хашгираад явах тийм Нүүр бий гэж үү, Байхгүй гэдгээ тэр дэндүү сайн мэдэж байгаа учраас тэр Дугараагүй ,
АН төрийн эрх барьж байхдаа жагса�##� цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож байж билээ . Тийм учраас л дуугарч чадахгүй байгаа юм
getel zarim ni turiin yaamny gazryn darga ch geh shig, ih hurlyn gishuun ch bolgoj baih shig
Үхсэн баас!