Э.Анандын ээж: Хүүгийн эмчилгээ дуусаагүй, дараагийн шатны эмчилгээ яригдаж байна

Найман настай Э.Ананд хүү монголчуудынхаа цуглуулсан хандиваар эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зориод чамгүй хугацаа өнгөрөөд байна. Хүү багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон.
Харамсалтай нь БНСУ дахь эмнэлэгт үзүүлсний дараа цусны хорт хавдартай болох нь тогтоогдож, эмчилгээ хийлгэж буй. Э.Анандын ээж Ц.Даваа хүүгийнхээ биеийн байдал, эмчилгээний үр дүнгийн талаар ийн хэлжээ. Учир нь Э.Ананд хүүг эдгэрсэн гэх ташаа мэдээлэл цахим ертөнцөд гарсантай холбоотой юм.
"Хүүг маань эдгэсэн гэх мэдээлэл нэлээдгүй газар харагдлаа. Амны билгээс гэж эдгэнэ ээ эдгэнэ. Гэхдээ эмчилгээ маань хараахан дуусаагүй байна, энэ удаагийх дуусаад дахиад нэг удаагийн химийн эмчилгээ хийгдсэний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах эсэх, мөн нөхөн сэргээх эмчилгээ гээд дараагийн шатны эмчилгээ яригдаж эхэлнэ. Монголчууддаа дахин дахин баярлалаа. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.