СПОРТ

Азийн ширээний теннисний холбооны гишүүнээр монгол хүн анх удаа сонгогдов

Азийн ширээний теннисний холбооноос 2021-2023 онд ажиллах Зөвлөлийн гишүүдээ танилцуулж, тэдний дунд монгол хүн анх удаа багтав.

Тус холбооны Техникийн болон шүүгчдийн зөвлөл 14 гишүүнтэй. Тэдний нэгээр Э.Мөнхбилэг сонгогдлоо. АТТU-ны гишүүнээр монгол хүн анх удаа сонгогдож байгаа нь энэ.

Хэдхэн хоногийн өмнө Катарт зохион байгуулсан Азийн АШТ-д шүүгчээр ажилласан тэрбээр өмнө нь тив, дэлхийн 30 гаруй тэмцээнийг шүүсэн туршлагатай. Үүний сацуу Э.Мөнхбилэг өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button