11 настай хүүхдэд садар самуун бичлэг үзүүлсэн эрэгтэйг 600 цаг ажил хийлгэх ялаар шийтгэжээ
Өвөрхангай аймгийн харъяат 38 настай эрэгтэй П нь фэйсбүүкийн хуурамч хаягаас 11 настай охин Н-ийн цахим хаяг руу садар самуун сурталчилсан зураг, кино, дүрс бичлэг зэргийг илгээн зориуд үзүүлсэн гэх хэрэг гарчээ.
П нь эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй байна.
Хохирогч охины гар утас руу эмэгтэй хүний бэлэг эрхтний зураг, хөхний зураг, өгзөгний зураг, өөрийнх нь дарсан гэх эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг, садар самуун сурталчилсан видео, 15-16 орчим насны эмэгтэй хүүхдийн зургуудийг илгээсэн байсан гэх...
Насанд хүрээгүй хохирогч Н.Н цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:
Фэйсбүүкээс найзын хүсэлт явуулсныг авахад над руу По үзэх үү гэсэн. Би Пороро гэж бодтол том хүний кино над руу явуулсан. Би өөрийгөө 11 настай гэж хэлээд ээждээ хэлсэн” гэжээ.
Харин П цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:
"Тухайн үед надад 11 настай гэж бичсэнийг би анзаараагүй. Цагдаа дуудахад мэдсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Улмаар шүүхээс шүүгдэгч П-г бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж өөрийн хүүхэд шиг хүнийг садар самуунд уруу татаж, хүмүүжилд нь нөлөөлөхүйц зохисгүй үйлдлийг хийж гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үүнийгээ нотолсон баримтгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бага насны охид зургаа тавиад өөрсдөө өдөөгөөд байх юм эхиин хараа болгоомж гэж алга л юмдаа
Ажил хийогээл болоо юу? Ядаж л 3сар хориоч. Ийм гаж донтой юмнууд л хүчингийн хэрэг хийж бгаа шүү дээ! Хаа хамаагүй талбай дээр үг хэлсэн хүнийг 30 хоног баривчлаад бдаг юм билээ!
энэ өвөгчүүд бүгд шар сэмжэлжээ.