НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ТОДРУУЛГА: Хар тамхи хэрэглэсэн жолооч Сүхбаатарын талбайгаар хөндлөн явжээ

Өчигдөр /2021.11.03/ Toyota prius маркийн автомашинтай этгээд Сүхбаатарын талбайгаар хөндлөн гарсан хэрэг гарчээ. Тухайн этгээд нь замын хөдөлгөөн зөрчиж, явган зорчигчдод аюул учруулсан учир түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад жолооч нь хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байсан байна. Иймд бид уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:

"Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2021.11.03/ 41 настай эрэгтэй О нь "Toyota priuse-20” маркын автомашинтай зорчих үйлдэл үйлдсэн. Уг хэргийн СБД дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна” гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн О-г THC багажаар шалгахад, сэтгэцэд нөлөөлөх бодис, хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

"автомашинтай зорчих үйлдэл үйлдсэн" гэнэдээ хэхэ.

Холбоотой мэдээ

Back to top button