ТЭРСЛҮҮ ҮГ: Урлаг соёл, спортын бүх арга хэмжээг Шадар сайдын эзэмшдэг “Зайсан хилл”-д л хийе

“Иргэд, аж ахуй нэгжид халтай, ээлгүй төр” гэж шүүмжлүүлэх болсон, “балбуулах” буруугаа өөрсдөө л хийдэг төр, засаг гэнэт ухаан орсон мэт энэ сарын 1-нээс урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Үүнийх нь дагуу Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг хийх нь олон өдрийн өмнө тодорхой болсон. Гэтэл өчигдөр юу болов. Эхлээд МҮБХ мэдэгдэл гарган, үндэсний бөхийн барилдаан цуцлагдсан талаар мэдээлсэн.

Тухайн мэдэгдэлдээ “Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье” гэсэн юм.
“УОК, НОК нэгдсэн ойлголт, шийдэлд хүрээгүй байж” гээд олон нийт бухимдаж эхлэнгүүт Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн. Тэгэхдээ “МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааны бэлтгэл бүрэн хангагдаагүй” гээд цуцлах хүсэлт гаргасан гэж яаран мэдэгдэл хийж, “арьсаа хамгаалсан”. Цаад зорилго нь буруугүйгээ л харуулах гэсэн мэт.
Үүний дараа МҮБХ мэдэгдэл хийн “УОК, Шадар сайд худал мэдээлэл тараалаа. Бид бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Хойшлуулах хүсэлт гаргаагүй” гэсэн. Тэд мөн барилдааны бэлтгэл хэрхэн хангагдсаныг лайв хийн харуулсан юм. Тус лайваар дамжуулснаас харахад, Бөхийн өргөөний суудлуудын зайг баримтлан, халдвар, хамгааллын дэглэм сайн хангаж гэж дүгнэж болмоор.
Ийн хэл ам өрнөж, “Би буруугүй, чи буруутай” гэж маргалдсаны эцэст өнөөдөр барилдаан хийхээр болсон. Үндэсний бөхийн барилдаан хийх эсэх нэг л асуудал.
Одоо цаашид спорт, урлаг соёлын олон арга хэмжээ болно, 50 хувийн дүүргэлттэй. Тэр болгонд УОК, НОК хоорондоо уялдаа холбоогүй, аж ахуйн нэгжүүдтэй ингээд хамтарч ажиллаж чадахгүй байвал юу болох вэ. Тэр бүхэнд УОК, НОК, Шадар сайд нь “Хаана, торгоно” гэж айлгаад, “Би буруугүй. Аж ахуйн нэгж л буруутай” гэж арьсаа хамгаалж, өөрийгөө өмөөрөөд байж болохгүй. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх учиртай.
Хэдхэн хоногийн өмнө С.Амарсайханы эзэмшдэг “Зайсан хилл”-д “Камертон” хамтлаг тоглолт хийн, халдвар хамгааллын дэглэм зөрчихөд Шадар сайд өөрөө хариуцлага хүлээсэн үү. Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцсон нэр зүүн, өөрөө уснаас хуурай гарсан. Бүр цөхөрсөн зарим иргэн “Ерөөсөө барилдаан гэлтгүй бусад арга хэмжээг “Зайсан хилл”-д л хийе. Тэгвэл С.Амарсайхан яах ч үгүй” гэх вэ дээ. Цаашид төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажиллахын горыг аж ахуй нэгж, иргэд л амсана.

Урлаг соёл, спортын барга хэмжээг “Цуцлах вий, торгуулчих вий” гэж айхгүй хийх нэг арга байна. Тэр нь ерөөсөө бүгдийг нь “Зайсан хилл”-д л хийе. Бүр тэр халдвар, хамгааллын дэглэмийг нь баримтлахгүй, юун 50 хувь байтугай битүү дүүргээд хийе. Цар тахлын ийм үед халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримталж, үлгэрлэх учиртай Шадар сайд С.Амарсайхан өөрөө ингэж хариуцлагагүй ажиллаж, баталсан дүрэм, журмаа “уландаа гишгэж” байхад иргэд бид л яагаад “Хаана, торгоно” гэдэг үгэнд даруулж амьдрах, ажиллах ёстой гэж. Адилхан л байя, хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх учиртай.
Л.САРУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгж дэмжихгүй шүү! одоо бөөн мөнгө өгөх нь. чи наанаа муулж байгаа царай гаргачихаад цаанаа орлого оруулах санаатай юу муу тагнуулч
Чи хуцаад байгаач ээ. Б�##�ай авгай минь. Бөхийн холбоо өөрсдөө бэлтгэл хангагдаагүй гээд хойшлуулж байгаа юмаар үхсэндээ ажлаа хийж яваа хүнрүү дайраад байгаан. Чи тийм д юм бол өнөөдөр болж байгаа Женкоогийнхаа намын хур�##�руу очиж шүлсээ үсчүүлээч. Юун Камертон шоу цаашаа чихэлдээд зогсцон дуулцгааж байлээ.