НИЙГЭМ

Автомашиныхаа хажууд гутал, хувцсаа тайлаад явсан иргэний цогцсыг олжээ

Увс аймаг, Бөхмөрөн сум. Хар-Алтад багийн “Хужирт” гэдэг газарт УАЗ-31512 загварын автомашин арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг 11.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан

Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, арваннэгдүгээр сарын 07-ны өглөө 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т  “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдэгдсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
J
J

Daaraad suuldee halutsad ungurjdee

Irgen
Irgen

Huduu heer tehnik tei hun gantsaara yavah bol hetsuu 2-3laa yadaj yavj baigaach

Холбоотой мэдээ

Back to top button