Нийгмийн

Л.Мягмарсүрэн: “Их Бурхант” цогцолборын хөшөөг урласан компанитай таван жил шүүхдэж байна

Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км, Халхголын баруун эргийн тохойд монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолбор байдаг. Эл цогцолборыг Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн гэдэг бөгөөд XVIII зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархчуудын ур ухаан, ард олны хөлс хүчээр багагүй бэрхшээл туулж байж бүтээгдсэн түүхтэй.

Уг бүтээн байгуулалтын бурхан хөшөө сүйдсэн зураг цахим орчинд их түгээд буй. Иймд бид "Түүх соёл, байгалийн өв” ТББ-ын тэргүүн Л.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-“Их Бурхант” цогцолборын хөшөө дурсгал сүйдсэн зургууд цахим ертөнцөд түгээд буй. Энэ тухай тайлбар өгөөч?

-Тийм ээ. “Их Бурхант” цогцолборын бүтээн байгуулалтыг хийх 100 сая төгрөгийн тэндерээр "Мэдэхүй мэлмий” компани шалгарч, гүйцэтгэлийн ажлаа хийсэн. Гэвч гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөгүй байхад нь хэд хэдэн хөшөө сүйдэж нурсан. Улмаар бид гомдол гаргаж, гурван шатны шүүх дамжсаны дараа сүйдсэн хөшөөг дахин сэргээх шийд гарсан ч одоог хүртэл засварлахгүй байна.

-Хэчнээн хөшөөнөөс хэд нь сүйдээд байна вэ. Хэр хугацаанд ийм байдалтай байгаа вэ?

-Нийт 43 хөшөө бий. Түүнээс дөрвөн Махарад бурхан хийснээс гурав нь сүйдээд байна. Сүйдсэн байдалтай таван жил өнгөрсөн.

-Өнгөрсөн хугацаанд нурсан хэвээр нь байлгаж байсан уу. Хураагаагүй юу?

-Сүйдсэнийг дотор хураачихсан байгаа. Цахимаар түгсэн зураг хуучны зураг болов уу. Түүнээс одоо тийм байхгүй.

- “Их Бурхант” цогцолборыг хэчнээн хүн үздэг вэ?

-Халхгол сумаар дайрч өнгөрсөн, ирж яваа жуулчид, иргэдийн 70 орчим хувь нь үздэг. Түүхэн цогцолбор газруудын нэг юм” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн үг
Үнэн үг

Өмхий тэнэмэл түвдүүдийн ламайзм уосгөл шүтээд Монголчууд уруудан доройтсон. Цаанаасаа битгиы гээд байгаль эх минь хзлээж авахгүй байна.Энэ доороо Монгол нүүдэлчдийн хөшөө бариач дээ ямар нэг сүг босгомоор байгаа бол

Үнэн үг
Үнэн үг

Өмхий тэнэмэл түвдүүдийн ламайзм уосгөл шүтээд Монголчууд уруудан доройтсон. Цаанаасаа битгиы гээд байгаль эх минь хзлээж авахгүй байна.Энэ доороо Монгол нүүдэлчдийн хөшөө бариач дээ ямар нэг сүг босгомоор байгаа бол.

Зочин
Зочин

Тэр компани битгий зас. Мөнгөөр нь ядарсан нэгэнд тусал

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM.
MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM.

MONGOL.ULCIN.MARSHIL.CHINGIC.XAAN.DYGERIN.ERDENEBATIN.BYTEECEN.IX.BURXANTIN.XOSHOO.ZOGZOLBORIG.IJ.BYRNEER.N.XYLEELGEJ.OGOXIG.XUUL..BYC.ERONXILOGJ.XYRELCYXED.ANXAARUULJ.BAINA.

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM.
MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM.

MONGOL.ULCIN.ARMIN.MARSHILCMUC.CHINGIC.XAAN.DYGERIN.ERDENEBATIN.MONGOL.ULCIN.BANK AND.BAIRSHUULCAN.800.TER..BUM.DOLARIG.ITGEMJLEGDCEN.GARIN.YCGEER.XULGAILJ.ZALIDAJ.ABCAN.NARANTUUL.ZAX.DEER.GOO.CAIXANI.BARAA.BYTEEGDXYYN.ZARDAG.BYDEEGIN.ALTANTUIA.ALTANZEZEG.GANTULGA.GANJULUUN.GANZEZEG.EDGEER.XULGAAJUUDIN.ADIL.URJUUDIN.EBLELIN.XOROONI.DARGA.TOMORBAATAR.ERDENEZOG.GEZEG.TOROO.ERDENEBILEG.ORXON.XYRELBAATAR.OLZBAATAR.NARANZEZEG.MONXZEZEG.EDGEER.XULGAAJUUD.25CAIA.DOLAR.45.CAIA.DOJ.MARKIG.EXNI.UDAA.BUZAAJ.OGOOREI.

Зочин
Зочин

Угаасаа 100 сая төгрөгөөр цогцолбор бүтээх гэж юу байх билээ. Андлалын сүүдрэвчнээс долоон дор луйвар биз. Эндхийнхэн язгуураасаа овтой. Тэр То ван гайхал ч өөрөө 2-3 удаа төсөв гаргуулж энэ цогцолбор шиг юмыг үйлдүүлж байсан гэлээ. Бас л одоогийн түшээд шиг мөнгө цавчиж байсан хэрэг биз.

Холбоотой мэдээ

Back to top button