НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Согтуу жолоочоос хахууль авсан замын цагдаа нарыг 10 сая төгрөгөөр торгож, ажлаас нь халжээ

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан Б, Б, Ц нар нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрний орчим замын хөдөлгөөнд оролцож байсан согтуу жолооч С-ыг илрүүлсэн ч, албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй 450,000 төгрөгийн хахууль авч, түүнийгээ хуваан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Энэ тухай тухайн үед замын цагдаагаар ажиллаж байсан Б нь: “Тухайн жолоочийг би драйгер багажаар үлээлгээгүй. Тиймээс ажлаа хийх үеийн процессын алдаа гаргасан шалтгаанаар ажлаасаа халагдсан. Түүнээс би хахууль аваагүй. Тэр хоёрын асуудлыг би мэдэхгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн хэргээс зайлсхийх оролдлого хийжээ. Харин хэрэгт холбогдогч бусад цагдаа нар хэргээ хүлээсэн байна.

Гэвч хэрэгт холбогдогч Б, Б, Ц нарыг жолооч С-тэй уулзаж, мөнгө авсныг шүүхээс баримтаар тогтоожээ.

Хэдий тийм ч шүүгдэгч Б, Б, Ц нар урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болжээ.

Улмаар дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч Б, Б, Ц нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хамтран оролцсон байдал, гэмт хэргийн улмаас хахуульд авсан мөнгөний хэмжээ болон тэдний ар гэрийн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа шүүгдэгч нарын хувийн байдыг харгалзан үзсэнээр шүүгдэгч Б-д нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар торгох ялаар шийтгэхээр болсон байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хахуульд авсан гэх 450,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аагий
Аагий
11 сар 9, 2021 08:35

Доод �##�бан туша�##�танд хууль яасан сайхан үйлчилж байнаа.

hahha tsalin baga chaawaasdaa 450k torgood yawuulaal bz
hahha tsalin baga chaawaasdaa 450k torgood yawuulaal bz
11 сар 9, 2021 09:16

heden terbumaar hereg zawshdag tsagdaa shuugch prokuroro ilruulj torgooch chawas heden zohitsulagch naraa torgoj ntr gants udaa huwaaj awaal bz

Зочин
Зочин
11 сар 12, 2021 15:18

улсаа хохироосон хүмүүсээ шийтгэ тэхүү,

Зочин
Зочин
11 сар 9, 2021 09:19

Энхтайваны гүүрээр дор ёстой ямарч түгжээгүй газар буцаж эргэсэн машинуудыг торгоод бгаа нөхөр болиорой. Хэдхэн метрийн цаана гацаатай зам байхад зохицуулаад зогсохгүй байж...

Зочин
Зочин
11 сар 9, 2021 12:02

Хан уулын автын цагдаа нар гэж 120-н уулзвар, Зайсангийн гүүр, ХААИС-н уулзвараас өөр газар зогсдоггүй. Нисэхийн цэвэрлэх, Биогийн доошоо зогсож цавчаа хийхээс өөр ажилгүй новшнууд. Анх удаа гэчихжээ өчнөөн л согтуугаас мөнгө авч байгаа л�##�рууд ш дээ

Зочин
Зочин
11 сар 9, 2021 13:39

Миний моголын хууль энэ муу цагдаа нарт яасан мундаг үйлчилж бна даа хөөрхий

Иргэн
Иргэн
11 сар 9, 2021 21:52

Хахуул авсан бол шийтгэгдэх ёстой гэхдээ хэдэн тэрбумаар хахуул авсан хүмүүсдээ бас шийтгэл оноож байв�##� Монгол цэвэршиж хөгжинө шүү. Тэгээд ц�##�ингаа нэмэх нь зөв байхаа.

irgen
irgen
11 сар 9, 2021 22:52

zuw shuu

sak
sak
11 сар 12, 2021 18:04
Reply to  irgen

1 terbuliig ideed 40 sayaar torguuliad 450k awaad 10 sayaar torguuliad goy sonsogdohgvi l bna daa. Ard irged n tsagdaagaa daramtalan huuli bas daramtalan udahgvi tsagdaa hiih hvngvi goy boloh baihdaa...

Болор
Болор
11 сар 9, 2021 23:00

Хууль

Зсс
Зсс
11 сар 10, 2021 02:09

Авсан идсэн гэвэл Хүрэлсүхээс эхлээд доошоо үлдэхгүй Хэдэн муу цагдааг юун сүрхий хоосортол нь торгоо вэ

Анти зц
Анти зц
11 сар 10, 2021 02:33

Дороос нь л эхлэх хэрэгтэй зөв шүү замын цагдаад иймэрхүү хүмүүс зөндөө байгаа отож торгодог дүрмийг сахиулах биш дүрэм зөрчхийг хүлээгээд харж байгаад торгодог Замын нөхцөл байд�##�д шийдвэр биш шийтгэл хүлээгээд байдаг шүү

Төв аймаг
Төв аймаг
11 сар 10, 2021 06:08

Энэ мэт цагдаа маш олон бий.Лүнгийн цагдаа нар хахууль байнга авна.нэг авсан хүнээ танихгүй 2 авах гэж дайрна маш хэцүү

usus
usus
11 сар 10, 2021 06:33

l###r p###a nar geseen zamiin tsagdaa nar shunu oroi araas dagaad yavaad bdag gesen

генерал Пүрэв
генерал Пүрэв
11 сар 10, 2021 07:05

ЦАГДАА ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧ , ЛУЙВАРЧИН ЗУСАР ГЕНЕРАЛ , ХУРАНДАА НАРААР БӨӨСТСӨН

Н
Н
11 сар 10, 2021 09:48

Торгуулах ямар байдгийг өөрсдөө биеээрээ үзэж дээ.

sdsad
sdsad
11 сар 10, 2021 15:06

төрийн �##�баныхны авилга сүүлийн хэдэн жил бүүр цагаандаа гараад цайраад ердийн үзэгдэл болсон, ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд авилгачид

Зочин
Зочин
11 сар 10, 2021 16:34

ХУД замын цагдаа нар аваад сурцан гарууд

Zochin
Zochin
11 сар 10, 2021 18:45

Zaa daa tsagdaa .urdun baitsaagch nariig shalgaval ch munch ih yum garah baih shuu turiin tsagdaa nar chini aimgiin aldart uyach boltol l bayjisan baihiin ali zavandaa mori uyad haanaasaa mungu olood untei hurdan mori avaad ymar iluudee garsan mungutei ni mori belegleed baidiin boldoo

B
B
11 сар 10, 2021 23:42

Odoo Ene halagdsan tsagdaa nar ter sogtuu nuhurteiguu niileed goyo business hiitsgee kk

Зочин
Зочин
11 сар 11, 2021 19:37

Сү Батболдоо бариачээ хэдэн тэрбумаар нь идчээд байхад

Холбоотой мэдээ

Back to top button