НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Голын мөсөнд автомашинтайгаа цөмөрч живсэн иргэний цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газарт “Шишгэд” голын мөс цөмөрч, автомашин живсэн тухай дуудлага өнгөрөгч арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:26 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн 58 настай эрэгтэй Б, 39 настай эмэгтэй Б нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс 39 настай эмэгтэй Б-гийн цогцсыг олж гаргасан байна.
“Шишгэд” голын усанд гурван метрийн зайтай, зургаан метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.