НИЙГЭМСПОРТ

Токио-2020 олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад төрийн дээд одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, спортын салбарт амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Токио-2020 зуны олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад төрийн дээд одон медаль гардууллаа. Тухайлбал, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button