НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Автомашинтайгаа голд живсэн иргэний цогцос мөсөнд наалдсан байсныг гаргажээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газарт “Шишгэд” голын мөс цөмөрч нэг автомашин живсэн тухай дуудлага өнгөрөгч арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг  “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button