УЛС ТӨР

Ерөнхийлөгч гишүүдийг 4 тэрбумаар “авлигадсан” төсөвт хориг тавих уу, илж өнгөрөөх үү

Шадар сайдын суудлаас танхимаа “тонгорч”, өөрөө Засгийн газрын тэргүүн болон суухын тулд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-гийн 1 тэрбумын зээлээр “авлигадаж” байв. Тэр нь задарч, Б.Батзориг, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа тэргүүтэй гишүүд ял авсан нэртэй, аавын хаалгыг тэд татацгаасан түүхтэй. Гэвчиг зээлийн мөнгийг ББСБ-аар оруулчихсан гэгдсэн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар нь эдүгээ У.Хүрэлсүхийн хамгийн ойрын шадрууд болцгоосон билээ.

Нийгэмд томоохон хэлэлцүүлэг үүсгэж, УИХ-ын гишүүдийн нэр хүндийг шалан дээр унагаж байсан эл кэйс 2020 оны төсөв дээр багахан л өнгөө хувиргаж, дүнгээ дөрөв дахин нугалж орж ирсэн. У.Хүрэлсүхийн гаргаж байсан санаанаас ялгаатай нь, татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг улсын төсвөөс тойрогт нь ажил хийлгэх нэрээр 4 тэрбумыг суулгаж өгсөн юм. Сангийн яаман дээр төсвөө боох үеэр Тэрэлжид МАН-ынхан туниа, униа, тэврэлт, хөлчүүрхэл, бага зэрэг зодоон цохионтой уулзахдаа энэ агуулга дээр тохирцгоосон.

Уг нь энэ тоо 500 сая төгрөгөөр эхэлж, гишүүд тойрогтоо ажил хийх нэрээр сонгуульд нь тусалсан менежер голдуу хүмүүсийн компанид өгч, “угаадаг” байв. Менежерээр ажилласан хүмүүс шууд харилцаа хамаарал байхгүй тул тендерт ялсан нэрээр дамжуулж гаргаад, бас бус бэлэн мөнгийг гишүүд өөрөө ч “цохьчихдог” мөргүй тохиролцоо явж байсан. Үүнийг арай төгөлдөржүүлж, орчин цагт ашиглахдаа 4 тэрбум болгон өсгөж, У.Хүрэлсүхийн аргаар гишүүдээ лоббидсон юм.

Энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд ҮХНӨ-ийн нөлөөгөөр хийх ажил, эрх мэдлийн цар хүрээ нь үлэмж багассан. УИХ-д нэр дэвшихийн тулд 1 тэрбум доторх зардал гаргаснаа аудитад тайлагнадаг. Үүн дээр албан бус байдлаар 2 тэрбум орчмыг зүгээр л гаргахаас өөр аргагүй болдог нь хөшигний ар дахь бодит үнэн юм. УИХ-д суусан хойноо гаргасан шархаа эрх мэдлийн нөлөөллөөр нөхчихдөг байсан хуучин тогтолцоо энэ удаа бүдгэрсэн.

Баахан өр ширэндээ баригдсан, мөнгө хайсан гишүүдийн “байхгүй”-н эгзгийг нь тааруулж, Тэрэлжид дуудсан субьект нь авилгын эсрэг тэмцэхээ асар сүржнээр зарласаар буй Засгийн газар өөрөө юм. Нэгэнт тойрогт өгөх мөнгөө өндөр дүнгээр нэмүүлчихсэн гишүүд төсөв дээр шүүмжлэлт өнгө аяс бараг л илэрхийлсэнгүй.

Төсвийн ганцхан сөрөг жишээ дурдахад, банкны салбарт зээлийн машин хэрхэн эргэдгийг мэдэх Г.Амартүвшин, Т.Доржханд, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй өчнөөн гишүүдтэй. Гэтэл дотоодын банкуудаас 3.6 их наядыг босгож, төсвийн алдагдлаа санхүүжүүлэх гэж байгаа дээр чимээгүй л гөлдийж өнгөрцгөөв. Ингэснээр банкууд мөнгөө ЗГ-ын өрийн бичгийг сейфиндээ хадгалж, хариуд нь 3.6 их наядыг нийлүүлчихнэ.

Өндөр өгөөжтэй, ямар ч эрсдэлгүй, богино хугацаатай зээл банкуудад асар амттай хоол. Мөнгөний эргэлт ийм байдлаар түгжигдэж, энгийн хэрэглэгч, ААН-үүд рүү чиглэсэн зээлүүд үлэмж хумигдана. Энэ эрэлт дээр ББСБ-ууд мөнгө хүүлэх супер боломж бүрдэх юм. Ийм энгийн логикийг ард түмнээ ойлгохгүй, харахгүй гэж доромжлох мэтээр хэн ч тайлбарлахгүй байсаар төсвөө боочих жишээтэй.

Энэ мэт төсөв тойрсон татвар төлөгч, ААН-үүдэд хэт халгаатай байдлыг бага ч гэсэн зөөлрүүлэх боломж, тийм оролдлого хийх эрх одоо Ерөнхийлөг У.Хүрэлсүхэд л байна. У.Хүрэлсүх гэж хувь хүний хувьд, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан. Нэгэн цагт өөрөө ч гишүүдийг 1 тэрбумаар авлигадаж, үр хөврөл нь үржигдэж ирсэн. Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан тэргүүтэй нутгийн сайн дүү нар нь татвар төлөгч хэн бүхэнд асар хүнд ачаа үүрүүлээд, төсөв баталдаг 76-аа 4 тэрбумаар авлигадчихсан хүн.

Энэ бүхнийг бодолцож, төсөв дээр У.Хүрэлсүх хувь хүн талаасаа хандах уу. Эсвэл төрийн тэргүүний агуулгаар асуудалд хандаж, төсөв дээр хориг тавих уу. Яг энэ асуулт одоо хүлээлт үүсгэв. Өмнөх Ерөнхийлөгчийн үед төсөв дээр олон удаагийн хориг тавьж, нийгэмд хэлэлцүүлэг үүсгэж байсан нь харьцангуй эерэг агуулгатай байв. Энэ удаа нэг намын институц бүрдсэн тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь дүү нарынхаа боосон төсвийг нүдээ аниад, адисалж ч мэдэх. Тэр уг нь нэг намаас үл хамаарч, үндэсний эрх ашиг төлөөлөх учиртай төрийн тэргүүн болсон. Одоо харж, хүлээж л байя даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
11 сар 17, 2021 08:58

Kharj l baiya. KKK

Зочин
Зочин
11 сар 17, 2021 10:14

Хориг тавих нь гарцаагүй

Зочин
Зочин
11 сар 17, 2021 10:32

эдийн асгий зөвоөх нь арчаагүй нэгэн цүнх баригч байна билээдээ юу ч чадахгүй байхоо

иргэн
иргэн
11 сар 17, 2021 11:19

цоо шинэ зүйл биш шүү дээ, угаасаа *авилгажсан Төртөй* Монгол улс гэдгээрээ Дэлхийд танигдаж Шившигээ дэлгэж байгаа Улс орон шүү дээ,

Т
Т
11 сар 17, 2021 11:25

Гишүүдээсээ хувь аваад л өөрт нь хэдэн тэрбум ороод ирэх юм чинь амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх үү? Ерөнхийлөгч болсон өдрөөсөө л бэлтгэлээ хийхгүй бол 1 л өдөр буугаад улс төрийн карер нь дуусах хүн шүүдээ.

иргзн
иргзн
11 сар 17, 2021 13:25

Эрхэм Ерөнхийлөгч ,,,Та дандаа Гоомой юм хийж явах юм, Гишүүдыг авилг�##�даж байснаас Ард иргэдээ Авилг�##�дсан бол хойшдын Ажилд чинь Өлзийтөй л байх байлаа гэж,,,,,

зочин
зочин
11 сар 17, 2021 13:30

өөрсдөө ямар хэрэглэх гэж байгаа биш дээ төсвийн нэг төгрөг ч юу хийсэн нь харагдах ёстой юмл даа

олон урьгалч үзлийн ачаар
олон урьгалч үзлийн ачаар
11 сар 17, 2021 14:00

Горьдоёны гарз. Мөн хориг тавьж харагдана даа ккк. Нэрээ бодоод хориг тавьёан нэр зүүсэн ч дахиад л өнгө зүёийг хувиргаад авчих биз ккк

zochin
zochin
11 сар 17, 2021 14:29

chuuramch olon nuurtei ,ooriin tolgoigui eronchiilogch Churelsuch schuudee

ард түмэн
ард түмэн
11 сар 18, 2021 01:39

энэ гишүүдийн 4 тэрбум гэдэг бол ёстой хэрэггүй улс орны эдийн засаг хэцүү бхад гишүүд өөрсдөө л идэж ууна ойлгомжтой худлаа тойрог тойрог гэдэг ш дээ идэж ууж ханадаггүй новшнууд юмаа Оюунэрдэнэ нэг л биш худлаа жүжиглэж шударга царайлаад

ҮНЭН
ҮНЭН
11 сар 18, 2021 13:19

хулгайч нар хулгай хийх нь гарцаагүй

Холбоотой мэдээ

Back to top button