НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ
Засгийн газрын “Nomad”, “Century” бондуудын ханш унаад байна

Засгийн газраас гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгосон “Nomad”, “Century” бондуудын ханш сүүлийн үед унасан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, “Nomad” бонд хоёрдугаар сарын 26-нд хамгийн дээд ханш үзүүлсэн. Үүнээс хойш тасралтгүй унасаар байгаа бөгөөд өнөөгийн байдлаар 103 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
Тус бондоор “Мазаалай” бондыг дахин санхүүжүүлсэн билээ.
Харин хамгийн сүүлд арилжаалагдсан “Century” бондын хувьд мөн дээд ханш үзүүлснээсээ хойш 2.5 орчим хувиар унаж, 93 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.