Нийгмийн

Б.Баатархүү: Нярай амьсгал бүтсэнээс амиа алдсан нь тогтоогдсон

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр талийгаач нярайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Талийгаач амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан гэх дүгнэлт гарчээ. Бид уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр нярай амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан нь тогтоогдсон. Нярайн хамарт үүссэн шарх муурнаас үүдэлтэй. Гэвч талийгаачийн үхлийн шалтгаан муурнаас болсон эсэх, муур хамрыг гэмтээхээс өмнө нярай амиа алдсан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Албан шалгалтаар уг муур тухайн айлд хоёр хоногийн өмнө ирсэн, эзэнгүй муур байсан” гэв.

Болсон хэргийн тухай сануулахад, талийгаач нярайн ээж 19 настай бөгөөд тэр өдөр ахынх нь хоёр хүүхэд хамт хонож байжээ.

Шөнө охиноо хөхүүлж унтаад өглөө сэрэхэд ийм харамсалтай явдал болсонд муурыг гаргаж хаясан байна. Охины ээж чих хатуутай байсан учир төрсөн ах нь гэрт орж, хүүхдээ хөхүүлэхийг сануулдаг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 10:38

энэ өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсролын т�##�аар хичээл орж баймаар юм. өөрсдийгөө м�##�лаж чадахгүй байж хүүхэдтэй болцон хүүхдээрээ хүүхэдтэй охидууд хаа сайгүй боллоо

Зочин
Зочин
2021-12-01 10:40

өсвөр насны ээж нарын тоог нэмэгдэхгүй байх т�##� дээр анхаар�##� хандуулмаар юм. энэ т�##� дээр боловсролын сайд эрүүл мэндийн сайд 2 хамтраад юм хиймээр юм. эцэг эх багш нар чг гэсэн энэ т�##� дээр анхаар�##�аа хандуулмаар юм. хаа сайгүй л төлөвшиж амжаагүй ээж, аав нар.

Зочин
Зочин
2021-12-01 10:47

ЗОЛБИН МУУР НОХОЙ, ӨӨРИЙГӨӨ АВЖ ЯВАХ ЧАДВАРГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН БЭЛГИЙН АМЬДРАЛЫГ ЗОХИЦУУЛЖ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОМОО ЮМ.

Зочин
Зочин
2021-12-01 17:02
Reply to  Зочин

4

Зочин
Зочин
2021-12-01 10:48

ene eej aaw 2n arhidaj bgad huuhdee anhaaraagui gd medee ywaad bsan odoo bolhoor eej n hogjliin berhsheeltei boltson ynuu

Иргэн
Иргэн
2021-12-01 19:55

Сүүлиин үеийн охид хэт замбараагүй эрт бэлгиин ажилд ордог эцэг ялангуяа эиин х�##�амж хян�##�т муу эх хүн өөрөө зөвөөр үлгэрлэж чадахгүй бараг охидоо дагуулаад �##########�рч явдаг болсон байна ер нь охид ичих зовох гэж бараг байхгүй анг�##�заж чанга хашгирсан маш муухай дүр төрхтэй болждээ

Холбоотой мэдээ

Back to top button