“Рио Тинто”-гоос тавьсан 1 их наядын санал Дубайн гэрээгээр хүлээсэн үүрэг нь байжээ
Оюу толгойн хэлэлцээний хүрээнд “Рио Тинто” группээс Монголын Засгийн газарт хэд хэдэн санал тавьсны дотор 350 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх багтсан. Энэ нь ноогдол ашиг, татварын орлогоос тусдаа, эргэн төлөгдөх нөхцөлгүй гэдгийг хөрөнгө оруулагчид тайлбарлаж байв.
Тэгвэл энэ агуулга Дубайн гэрээ гэгддэг Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд дурдагдсан гэх логик уншигдаж буй. Тодруулбал, хэлбэл Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр гэсэн хэсэгт 0.3 тэрбум ам.доллар гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл “Рио Тинто” групп Дубайн гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, өгөх ёстой төлбөрөө өгөх санал л тавьж буй процесс гэж харагдахаар. Гэвч уг 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бодит тусламж, эсвэл Оюу толгойн хэлэлцээг хурдасгах гэсэн лобби оролдлого гэсэн хоёр талт нүдээр олон нийт ойлгоод байгаа юм.
Дубайн гэрээний гуравдугаар бүлэг, “Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө” гэсэн хэсэгт: “Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг дараах хүснэгтэд тойм байдлаар үзүүлэв” гэж дурдсан байна.

Ингээд гэрээ батлагдсанаас хойших долоон жилийн хугацаанд, жил бүр ямар хэмжээний төлбөр төлөхийг тэрбум ам.доллараар үзүүлжээ. Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөрийн хувьд, сүүлийн жил хүртэл жил бүр 0.3 тэрбум ам.доллараар тогтож, сүүлийн жил 0.4-ийг өгөхөөр баталсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хөрөнгө оруулагч тал Дубайн гэрээнд заагдсан энэ төлбөрөө урьдны хугацаанд төлөөгүй гэх. Харин Оюу толгойн хэлэлцээ өрнөж эхлэх үес 350 сая ам.долларыг “Гэрээний хүрээнд” гэдгээ үл дурдаж, өөрсдийн санаачилга мэтээр тайлбарлан саналд оруулсан нь ийн төөрөгдөл үүсгээд байна.
Монголын Засгийн газар талын эх сурвалжийн хүрээнд батлагдсан дээрх мэдээллийг "Рио Тинто” группээс үгүйсгэлээ.
Тодруулбал, Дубайн гэрээн дэх "Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр” гэсэн ойлголтод татвар болон холбогдох бусад албан төлбөрүүд багтдаг гэлээ. Харин Оюу толгойн хэлэлцээний хүрээнд тавьсан 350 сая ам.доллар нь ирээдүйд хүртэх ноогдол ашгийн орлогыг наашлуулан олгож байгаа хэлбэр. Иймд энэ нь зөрүүтэй ойлголт гэсэн тайлбарыг өгч байна.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛд ойлгох хүн байхгүй. БҮГД авлигачид гэсэн ойлголт авчээ.
Гэрээнд тусгагдсан байсныг манайхан мэдээгүй юм болж байна уу? Ингэхэд ер нь тэр Дубайн гэрээ гэгчийг нүдээрээ үзэж, дуустал нь уншиж танилцсан хүн байгаа юмуу? Манайхан чинь харин өөрсдөө усан толгойтнууд юм бишүү?
Хүснэгтэд байгаа тоо дүн бүгд хуурамч, худал тэр үеийн Монголын ЗГ-ын нөхдийн тархийг угааж, сэтгэлий нь хөөргөж байгаад энэ гэрээнд гарын үсэг зуруулж чадсан. Манай эрх мэдэлтэй нөхөд юун дээр мутрын үсгээ тавьж байгаагаа ч ойлгоогүй юм билээ. Үүнийг хэлж буй миний бие тэр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэгч(Дубайн) луйврын ТЭЗҮ-д шүүлт хийх багт ажиллаж байсны хувьд мэдэх юм. Энд харуулсан бүх тоо дүнг баталж, нотолсон үндэслэл тооцоолол гэдэг худал байсан. Тэр үед уг ТЭЗҮ гэгчийг хүлээн авсан нь туйлын буруу байсан.
Гэрээгээ уншиж АШИГТАЙ зүйлээ .Гэрээ цуцлахаас өмнө шийдэж Нөгөө цахилгаан станц РИО БАРИХ ЯАЛАА ЯРИА ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ГҮЙЦЭТГЭЛ ХАНГУУЛАХ БАТМЛГААЖУУЛАХ АЖИЛАА ХИЙМЭЭР ЮМ.
ТӨРийн албан хаагч нар хариуцсан ажлаа хийх чадвар их муу байна. ЯАХААРАА гэрээнд тусгасан, АВАХ ёстой МӨНГӨӨ санадаггүй юм вэ? БИДЭНД нэг их наяд төгрөг санал болголоо гэхийн оронд ЭНЭ гэрээг өөрчлөе гэж байгаа засгийн газрын нямбаатар тэргүүтэй зөвлөл ЯАГААД гэрээнд юу туссанг судлаж болдоггүй юм уу? ОЙЛГОХГҮЙ БАЙНА???