Нийгмийн
Мотоциклоор малын эрэлд яваад нууранд живсэн иргэнийг эрэн хайж байна
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн Хойд жаргалант гэдэг газарт, тус сумын харьяат иргэн А мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон юм.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 33 настай эрэгтэй А-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч, амжилтанд хүрээгүй байна.
Хойд жаргалант нууранд цооног гаргаж, /Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын мөс зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ 3-5 см орчим зузаантай байна/ эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.