Нийгмийн

ТЦА: Орон нутгийн замд 12 хүн автомашины ослоор амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1089 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 15 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд, 3 хүний амь хохирсны 1 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн 15 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд, 12 хүний амь хохирсоны 1 хүүхэд байв.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд, 3 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж бэртэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд, 8 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэний 1 хүүхэд, 2 хүний амь хохирсон байна.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 317 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 226, орон нутагт 91 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Орон нутгийн замд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэн тул жолооч зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж аюулгүй байдлаа ханган явахыг албаныхан анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button