Баянхонгор аймгийн жолооч хүнд өвчинтэй иргэнийг Улаанбаатарт хүргэж, амийг нь аварчээ

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Түргэн тусламжийн жолооч н.Энхболд, Говь-Алтай аймгаас хүнд өвчтэй ээжийгээ тээвэрлэх үед автомашин нь эвдэрсэн иргэнд тусламж үзүүлж, Улаанбаатар хотын эмнэлэгт хүргэснээр амийг нь аварчээ.
Тухайн иргэн цахим ертөнцөд дараах мэдээллийг оруулсан байна.
"Говь-Алтай аймгаас Эрдэнэсант сумын ойролцоо эзгүй хээр машин эвдэрч, цааш явах боломжгүй болоод зогсож байтал нэгэн сайхан сэтгэлтэй жолооч залуутай таарч машинаа үзүүлсэн юм. Тэр жолооч машиныг үзээд, "Явах боломжгүй болсон байна. Та нар энэ сумын их эмчтэй уулзаад машиныг нь гуйгаад хүргүүлэхгүй бол болохгүй байх” хэмээн зөвлөөд явлаа.
Бид тус сумын эмнэлэг дээр очсон боловч, эмч дуудлагад явсан байж таарлаа. Ингээд хотоос машин дуудуулчихаад байтал манай жолоочийн утас дуугарч байна. "Би Баянхонгорын жолооч байна. Та хэдийг ийм байдалтай орхиод цааш явж үнэхээр чадахгүй нь ээ. Манай дарга ойлгоно оо. Би та нарыг хот оруулж өгьe” гээд буцаад ирлээ. Манай жолоочийн дугаарыг яаж олов гэтэл, 1900-1950 дугаар руу залгаад олсон гэв.
Ингээд биднийг хот хүргэж өгснөөр ээж минь цаг алдалгүй хагалгаанд орж, амь аврагдсан. Тусалсан эрхэм дүүдээ маш их баярлалаа. Мөн улсын III эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн алтан гарт их эмч н.Батзаяа, сувилагч Б.Нямбаяр, эмчлэгч эмч н.Батцэрэн, Говь-Алтай аймгийн хүний гавьяат эмч н.Гантөмөр, эмч Сэлэнгээ, эмч Цэдэвсүрэн болон сэхээний тасгийн эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийнхээ гэр бүлд нь эрүүл энхийг хүсэн eрөөe” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анхнаасаа хүргээд өгчихгүй. Юун сумруу явуулж байдаг. Болоогүй байна.
Сайхан сэтгэлт таны нас нэмж, буян тань дэлгэрч явах болтугай.