АМИА АЛДСАН АЛБА ХААГЧИЙН ЭХНЭР: Нөхрийн маань бичлэгийг ил болготол өлсгөлөн зарлана

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Тухайн алба хаагчийн эхнэр нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ:
"Прокурорт хүсэлт гаргаад зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргаад өгнө. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно.
Үзүүлэх хүртэл нөхрийнхөө зургийг бариад сууна. Манай нөхөр хурган дарга нарын зараалаар ажиллаж байгаад амиа алдсан. Амралтын өдөртөө нойргүй ажилласны дараа ийм ажил даалгаад нөхөр минь амиа алдаа” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн уул нь эх орны хүүтэй суусан баймаар юм гэтэл хаа хамаагүй ярьж болохгүй шүү дээ шинжилгээ дуусны дараа цаг хугацаа аяндаа .юунаас болсныг гаргаж өгнө бодолтой байгаарай