92-р тогтоол ба “Рио Тинто”-гийн таван санал: Тулгаж харвал тэд НЭГ Л ЧИГЛЭЛД буулт хийжээ
Оюу толгойн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулагч тал эцсийн саналаа тавилаа. Санал ирсэн өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар “Ялчихлаа, болчихлоо” гэсэн биеийн хэлэмжтэйгээр мэдээлэл хийв.
92-Р ТОГТООЛ: ДУБАЙН ГЭРЭЭГ ХӨНДӨХ ЗААЛТ Л БИЕЛЖЭЭ
“Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компани “Энэ манай эцсийн санал шүү” хэмээгээд таван чиглэлд буулт хийсэн. Үүний дээр “Ингэснээр танай 92-р тогтоолыг хэрэгжүүлчихлээ гэж үзэж байна” гэсэн мессеж илгээсэн юм.
Ерөөс Оюу толгойн хэлэлцээ эхнээсээ УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийг хангахад чиглэж байсан. Тэгвэл “Рио Тинто”-гийн таван буулт болон 92-р тогтоолын заалтуудыг тулгаж харахад, нэг нь л биелжээ гэж болохоор.
Тодруулбал:
- Дубайн гэрээг цуцлах санал гаргасан нь тус тогтоолын 2 дугаар заалт, “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулах” гэсэнтэй мөргөж байгаа юм.
Бусад 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын эзэмшдэг 34 хувийг роялти татвараар солих санал боловсруулах, нөөцийн үнэлгээг дахин хийх, говийн ус ашиглалтын түвшнийг тогтоох, “Эрдэнэс Оюу толгой” компанийн хүний нөөцийг чадавхжуулах гэх мэт агуулгууд нь үүгээр хөндөгдөөгүй дүр зураг харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, 34 хувь ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлж, Дубайн гэрээгээ цуцалсан улс төрчид анхны зорилгодоо хүрч чадалгүй хэлэлцээг дуусгах уу гэсэн эргэлзээ үүснэ. Нэг талаас энэ “Рио Тинто”-гоос сүүлийн саналаа тавьсан, нөгөө талаас улс төрчид ханасан аятай гарч ирж мэдээлэл хийсэн үйл явдал нь ийш хөтөлнө.
РИО ТИНТО: ДАЛД УУРХАЙ ДЭЭР “НО” ГАРСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ
“Рио Тинто”-гоос ирүүлсэн саналуудыг харвал, далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд хариуцлага хүлээж буй логик л хамгийн анхаарал татна. Засгийн газар хөндлөнгийн шинжээчид ажиллуулж, “Зардал хэтэрсэн нь менежментийн алдаа байна, хариуцлагаа хүлээ” гэсэн агуулгаар хөрөнгө оруулагч талыг шахаж ирсэн.
Харин тэд тодорхой байр суурь илэрхийлж байгаагүй. “Далд уурхайн нэмэгдэл санхүүжилт дээр л та нар буулт хийчих. Тэгэхгүй бол бид энэ төслөөс гарлаа” гэсэн агуулгаар хөшигний ард тулгалт хийсэн тухай нь ч мэдээлэгдэж байв.
Түүнчлэн Арбитрын шүүх дээрх татварын маргаанд ч Засгийн газар эл асуудлыг баримт болгож тавьсан нь тэднийг барьц алдуулсан. Арбитрт ялах итгэлтэй гэж харагдаж байсан хөрөнгө оруулагчид маргааныг хойшлуулах, царцаахыг урьтал болгож эхэлсэн.
Тэгвэл өдгөө Далд уурхай руу санхүүгийн аудит оруул, хэрэв бидний алдаа байсан нь нотлогдвол өөрсдөө хариуцъя гэдэг саналаа тавьжээ. Мөн “Далд уурхай ашиглалтад орох хүртэлх бүх зардлыг бид даая” гэсэн нь дээрх утгаараа жинхэнэ буулт болсон гэлтэй.
АРБИТРЫН МАРГААН БА Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ “ОНИЛСОН” НЬ
Сонирхолтой нь, үүний араас “Арбитрын маргаанаа зургаан сар хойшлуулж, зөвшилцлийн замаар шийдье” гэсэн үг өгүүлбэрийг хөрөнгө оруулагч тал захидалдаа дурдсан байсан. Тэд нөхцөл байдлаа Арбитрт ялах магадлал бага үнэлсэн үү гэх дээрх өнцөг энд ч батлагдаж буй.
Хэрэв Арбитрын маргаанд Засгийн газар ялбал энэ дэлхийн хэмжээнд топ яриа, хэлэлцээний сэдэв болох үндэстэй. “Рио Тинто” групп олон оронтой татварын маргаан үүсгэдэг ч Засгийн газарт нь Арбитрт ялагдаж байсан түүх үгүй. Түүнчлэн яг шүүх хуралдаан болохоос өмнөхөн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргаад тавьчихна ч гэж санаагүй болов уу.
Эцсийн дүндээ харахад, өмнө нь хэлэлцээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд нарын хооронд өрнөж байсан. Харин сүүлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нарын дунд болж шилжив.
Энэ нь хөрөнгө оруулагчид хэнтэй харьцахаа л тодорхойлсон гэлтэй. Л.Оюун-Эрдэнэтэй нэг удаа биечлэн уулзаж, дараа нь намын даргын албаа авангуут нь эдгээр буултуудаа зарлав. Асуудлыг нэлээд өндөрт авч үзэж, тулж харьцах субъекттэйгээ хөдөлшгүй ойлголцолд хүрэхийг эрмэлзсэн хатуу логик уншиж болом.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
“Засгийн газар яллаа” гэж өөр зуураа алга ташивч, “Рио Тинто” нэг л өнцөгт буулт хийв. 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өр санхүүгийн хувьд манай улсад асар том хөнгөлөлт болох нь мэдээж. Гэхдээ эхнээсээ илэрхийлсэн хатуу байр суурийг нь эргүүлж, яг жинхэнэ буулт хийлгэсэн ганцхан чиглэл нь Далд уурхайн зардал хэтрэлт л болов.
УИХ-ын 92-р тогтоолд Далд уурхайн зардал хэтэрсэн асуудлаарх цэг таслал ч байхгүй. Энэ утгаар нь, хэлэлцээ тус тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан гэж үзвэл Дубайн гэрээг цуцалж буйгаас өөр, зорилгодоо хүрсэн агуулга мөн байхгүй юм.
Цаашид байгаль орчны чиглэлээрх болон хөрөнгө оруулалтын гэрээнд ямар өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ хэмээж буй. Гэвч өчигдрийн сүржин мэдээлэл, “Бидний эцсийн санал” гэсэн хөрөнгө оруулагчдын тунхаглал зэрэг нь хэлэлцээг иймэрхүү хүрээнд, алдаг оног, аргалсан маягтай дуусгах уу гэсэн хардлагыг төрүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газар барьца�##�агдаагүй ./Е.С ОЮУНЭРДЭНЭ/ ТУЛ ХЭЛЭЛЦЭЭ МАНАЙ ТАЛД АШИГТАЙ БОЛЖ Б.НА. УРДАХ ЗАСАГ ТӨР БАГАБАНЬДЫН ЗУУЧЛАЛААР БАРЬЦААЛАГДААД
БАЙВ УУ ДАА ХАРДЛАГА БАЙСАН .ОЮУНЭРДЭНЭ ЗУУЧИЙГ ОЙРТУУЛААГҮЙ ГЭХ ЯРИА ОРТОЙ БОЛОВ.БАРЬЦАА СУЛАРУУЛАХГҮЙ ЧАНГА БАЙЛГААРАЙ АМЬЖИЛТ.
Тэгээд яагаад манай улс баярлаад байгаа вэ
Босоо Ганбаатар их тэмцсэн сайн үр дүнд хүрлээ баяр хүргэж бна үнэн ялах өдөр бна
Сайхан молигдуулах нь дээ 1. Баялаг хэнийх вэ? 2 Газар нутаг нь бас хэнийх вэ? 3.Нийт баялаг үнэлгээнл ордоггүй юм уу? 4. БаЙг�##�ь орчны сүйтгэл үнэлгээнд орохгүй юу?! 5. Усны асуудлыг УБ Эрлэнэт Дархан суурьшм�##� газруудын саарөл усаөр шийдээч! 6. Гүний цэвэр ус ашиглахыг хатуу хориглож Говио аврөхгүй юм уу?
Арбитарын шүүх явжил байг. Тэр хооронд гэрээгээ сайжруулж 51-ээс дээш хувийг авч, өргүй болоё
Монгол улсыг төлөөлөн, Төлөөлөн Удирдах Зөвлөлд нь өдий болтол сууж байгаа МАН Багабандийг яах вэ? Улсад ашиггүй байх нь түүнд л ашигтай, ОюунЭрдэнэ ерөнхий сайд болохдоо Багабандийг дариу ТУЗ-с гаргана гээд байсан яасан? Хэдэн сар ч өнгөрөв!
БАЯЛАГАА РИО ТИНТО БОЛОНХЯТАДАД БИТГИЙ АШИГГҮЙ ЮМ БОЛ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛААД ХӨӨГӨӨД ГАРГААЧ.ЭЗЭД НЬ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ЭРХ АЛГА УУ? ЭВ ТҮНЖИТЭЙ ЭХОРНООя ХАМГААЛЪЯ.
Юун өр вэ ? Гэрээг шууд цуц�##�ж , шинээр 60 , 40- р хиивэл зохино ганц боломоо �##�дах гээд баих юм даа;
Ухаан муутай шун�##�т автагдсан мөнгөнд дуртай болохоор манай улсыг дорд үзэж доромжилж бгаа юм
Худлаа шүү сөрөг нэхэмжлэлээ татаж авч хэзээ ч болохгүй ОУлсын шүүх дээр Риотинто луувирийн гэрээ хийсэн нь тогтоогдохоос үхтэлээ айж байгаагийн шинж
34% ГЭДГЭЭС ЭХЛЭЭД Л МОНГОЛЫН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДСӨН БАЙХАД ТЭНД БАЙГАА АМРАЛТЫН ӨРӨӨ НТР ЯМАР ХАМАА БАЙНАА. ГАДААД АЖИЛЧИД НЬ ӨДРИЙН МЯНГА МЯНГАН ДОЛЛАРААР ЦАЛИНЖИЖ БАЙХАД МОНГОЛ АЖИЛЧИД САРЫН 1000$ ХҮРЧ БАЙГАА ЮМ УУ? ЕР НЬ УДИРДАХ АЖИЛЧИД ДУНД БАГАБАНДИ ШУЛМААС ӨӨР МОНГОЛ ХҮН БАЙГАА ЮМ УУ? ЯДАЖ БАГАБАНДИЙГ ГАНБААТРААР СОЛЬЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ЛОНДОН ПАХ СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛЭЭ ТАТАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ШАЛГУУЛЖ ХОХИРЛОО ТООЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ. ИНГЭЭД ТЭДНИЙ ХЭЛСНЭЭР ТОХИРОЛЦОХ ЮМ БОЛ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР САЙХАНБИЛГИЙН ЗГ ААС ЯЛГАГПАХ ЮМ АЛГА. БАГАБАНДИЙГ ТАТААД ӨГӨӨЧ.
За ирээдүйд ямар болох т�##�аар бодох хэрэгтэй.энд тавьсан сан�##�д чух�##� нааштай гэхээр зүйл �##�га байна даа.з�##�илах шинжтэй хэдэн сан�##� нэртэй юм хэлжээ.мөн монголчуудад хахуул өгч болох эсэхийг шинших гэжээ.маргаанаас татг�##�зв�##� хахуул өгөх гэнэ.та нар ававаа.монголчууд мэднэ шүү
АН нэр зүүсэн хужаагийн эрлийзүүд энэ гэрээг Монгол улсын нэрийн өмнөөс хийж удаа дараагийн засгийн газар ба ард түмэнг гархад хэцүү хавханд оруулж өөрснөө хахуулаар хэдэн тэр бумаар үхтлээ хагартлаа баяжсан. Энэ хулгайчуудыг бүгдийг дахин ш�##�гаж цаазын хуулийг сэргээж өмчийг нь хурааж цаазаар авб�##� монголд жинхэнэ төрд ёс тогтож, шинэ заншил хүмүүжил үүсэн бий болно. Монголын ард түмэнг өрнөөс гаргах цорын ганц гарг�##�гаа энэ л байгаа. Элбэгдорж анхнаасаа үүнийг мэдэрч цаазын хуулийг өөрсдөндөө зориулж үгүй хийсэн тэрнээс монгол хүнд хайртайдаа биш !!!!
Арбитрын шүүхэд Рио тинто ялагдах нь ойлгомжтой болох үед бага зэрэг буулт хийж байна. Өөрөөр хэлбэл Рио тинто амь тавьж байна. Бид сөрөг нэхэмжлэлээ татаж авах ёсгүй.
ядаж баялагтаа эзэн болж чадахгүй төртэй бна гээд бодохоор л хэлэх үг олдохгүй юм даа
Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто-гийн эсрэг зөв бөгөөд хүчтэй дуугарч чадсаны үр дүнд өнөөдрийн өр зээл тэглэгдэж чаджээ.
olon jil shiidegdegui oyu tolgoin asuudliig shiidej chadjee. tur zasagtai uls oron gedgee medreh saihan bna.
Ганбаатар гишүүндээ баяр хүргэe!!!өвлийн хахир хүйтэнд майханд хавчигдаж их л зовсон эрүүл мэндээрээ ч хохирч л байгаа түүнийг бодож ганц гэр ч оруулаагүй их л хавчсандаа монголчуудын сэтгэлд тод үлдсэн шүү энэ Ганбаатар гэдэг хүний гавьяа шүү!!!!!!!
Оюу-Толгойн гэрээ энгийн жишээгээр 100 үхрийг маань луйвардаж аваад, буцааж 34 үхрийг нь надад зээлээр өгөөд, 42 жилийн дараа надад 34 үхрийн маань үр шимийг нь амсуулна, дээр нь чи 22 тэрбум долларын өртэй үлдэнэ мөн миний амьдардаг газрыг гадаадын банкны барьцаанд тавьсан гэхээр арай л дэлхийд байхгүй луйвар уу!!!
С.Баярцогт, С.Баяр, Д.Зоригт нар Оюу-Толгойтой дэндүү луйварын гэрээ хийж дээ!!! Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Да.Ганболд нар Дубайн төлөвлөгөөгөөр үргэлжлүүлэн луйвар хийв. Манай арьс ширний захын 2 ченж Оюу-Толгойтой гэрээ хийсэн бол Монгол улсад ашигтай гэрээ хийнэ дээ!!!
Ганбаатарын ач гавьяа шүү дээ өөр хэн ч дуугарахгүй. Гэдгийг Монголын ард түмэн мэдэн шүү дээ
Энэ бол цэвэр босоо Ганбаагийн гавъяа. Их олон жил ярьж, өлсгөлөн хүртэл зарлаж бж МАН-н засгийн газартай ширээний ард сууж ярьж бж захид�##� хүргүүлсэн. Ард түмэн гавъяаг нь мартахгүй ээ. МАНай гарууд харин өөрсдөө санаачилж хөөцөлдсөн юм шиг ам була�##�дан хэвлэлээр шааж өгч бна.
ман-намын мангарууд хоосон толгойтой юмс захид�##� авснаа ялчихсан гэж мангартахгүй.яагаачгүй байхад эрт баярлах юм .муу нэрээ жаахан дээш татах гэж яарчээ.бүүр хүрэлсэх мундаг гээд тэр бөх тэнэгтэв.е.с мундаг гээд худлаа долигнож бн.Энэ 2босоог өлсөж байхад бичигээ буцааж авсан гээд гарч ирж дэмжихгүй л байсандаа өнгөрсөн жилиинхээ юмыг мартаад захиа ирсэнииг өөрсдийн гавьяа мэт ярих юмаа.Ичээч ман-намын тэнэгүүдээ
am taglahn bainshuu ych duugarhgui shuu
Ganbaatar gishvvn Davaasvren gishvvn 2iin hicheel zvtgeliin vr dvn.Tsaashid manai talaas buult hiih ymarch shaardlaga bhgvi gej bodoj bna.Boloh estoi um l bolj bna sh dee. Iim um hezee ch bolohgvi um shig amiaraa hamgaaldag Saihanbileg.Bayrtsogt nartai tootsoo hiine bz dee.Etssiin bvlegt Mongoliin ard tvmen bvgd baylgiinhaa ezen um bol hedhen hvn bayjaad bailgvi bvgded ni tegsh l hvrteegeesei. Ard tvmnii amidral saijraasai bilee
Дэлхийг ухаж байгаа компанитай бид гэрээ хийж, ашиг олно гэдэг бол тун хэцүү. Өчигдөр манайхан арай эртдэж байна лээ. Ашиггүй л сан�##� шүү дээ. Биднийг хуурах тун амар.
За яахвээ. Энэ хэдэн поопуудын амыг хаана гэдэг бас чух�##�. Ер нь бол цаадуулыг чинь хөөрхөн хуурчих шиг боллоо. Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж л байна лээ гэгчээр цаадуул чинь хөөрөөд сүйд кк. Гэрээ байдгаараа байгаад ажил явдгөараа явж байв�##� болоо.
1)усны асуудлаа саар�##� усаар шийдэх
2)нүүрс ойрхон учраас цахилгаан болон с�##�хин станц барьж үе шаттайгаар дотоодоосоо цахилгаанаа хангах
3) борлуул�##�тын орлогоо Монгол банкаар дамжуулах
Ер нь манай баялагийг барьца�##�ж хөрөнгө оруул�##�т (зээл) авч байгаа учраас манайх өрөнд орох биш,манайд тэд төлбөр төлөх ёстой гэдэг зарчмыг хатуу барих ёстой.
51/ авна гэж найдаж байна говийн ус аа бас бодолцох байлгүй дээ.
us bl hamgiin chuhal asuudal
Баяр, Баярцогт, Элбэгдорж . Сайханбилэг дөрөв бас ялагдсан гэсэн үг
ЭХНЭЭСЭЭ ИХурлын тэр үеийн гишүүд Ашигт м�##�тм�##�ын хуулийг авилга авцгаан Стратегийн ордын 34% ийг могтоон бат�##�сан.Ашигтм�##�тм�##�ыг хуулиа өөрчлөх хэрэгтэйй. Энэ асуудлаар Энхбаярыг унагаж Элбэгээ гарч ирсэн.Энэ бүгд гадаадынхны явуулга хээл хахууль байсан. Одоо ойлго
Ta arbitriin shuuhed mongol ya##a gedegt itgeltei bn uu,ene bol hudal shuu hen ih mungutei,tulburtei tald ni gargadag yam bn lee olon shuuh ajillagaag ni haraarai bid yalah yam bn gej huurtsugluh hereggui shuu