Нийгмийн
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Г-нь арванхоёрдугар сарын 11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон билээ.
Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй Г-ыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 14:50 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Дөхөм багийн “Бурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км, гэрээс нь баруун хойд зүгт 15 км-т/ айлын өвөлжөөн дээрх цоожтой гэрт гал түлсэн байдалтай байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.