Т.Уртнасан: Ээж минь хамгийн сүүлд “Олимпийн гүүр” доогуур орж харагдсан

Арванхоёрдугаар сарын сарын 10-ны өдөр 14:40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур орчмоос 57 настай Н.Лхагвасүрэн гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Цагдаагийн байгууллагааас тухайн иргэнийг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна. Бид тухайн иргэний охин Т.Уртнасантай холбогдож, тодрууллаа.
-Ээж нь хэдийд алга болсон бэ?
-10-ны өдөр 15:00 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирээгүй. Ээжийг алга болсныг 16:00 цагийн үед мэдсэн. Камерын бичлэгээр хамгийн сүүлд “Олимпийн гүүр”-ний доор яваа нь харагдсан. Түүнээс хойш камерын бичлэг гараагүй.
-Өмнө алга болж байсан уу. Гэрээ олж чадах уу?
-Гэрээ олоод ирж чадна. Өмнө ингэж алга болж байгаагүй. Таньдаг хүмүүс рүүгээ бүгд рүү залгаж асуусан. Айх, гайхах зэрэгцээд цагдаагийн хэлтэс дээр л өнжиж байна.
-Ээж нь алга болох үедээ гэртээ ганцаараа байсан уу. Алга болох үедээ ямар хувцастай байсан бэ?
-Алга болох үедээ хар саарал өнгийн булган шуба, шаргал ноолууран малгай, хар өмд, хар гуталтай гарсан. Содон шинж тэмдэг гэвэл, 155 см орчим өндөр, 60 орчим кг жинтэй. Шар царайтай.
Тухайн хүний талаарх мэдээллийг 94082021, 102 дугаар утсанд мэдэгдэнэ үү! ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНД ӨНДӨР ШАГНАЛТАЙ. Мөн цагдаагийн байгууллагад хандан мэдээлж болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.