Нийгмийн
Шүүх хуралд орохоос зайлсхийн зугтсан иргэнийг баривчилжээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн шүүхийн байрнаас яллагдагчаар татагдан шалгагдаж байсан 37 настай иргэн А оргосныг саатуулжээ.
Тодруулбал, тухайн иргэнийг саатуулах байрнаас Төв аймгийн Зуунмод суманд байх шүүхийн байр руу шилжүүлэх үед оргосон байна.
Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн цагдаагийн газраас ялтныг шуурхай эрэн сурвалжилж, нэгэн орон сууцны хотхоноос олж саатуулсан аж. Тухайн иргэнийг шүүгдэж буй хэрэгт нь оргон зайлсан үйлдлийг нэмж, дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэг байхаа ингэж зугтвал хэрэг нь улам хүндрэнэ гэдгийг мэдсээр байж
өөрийгөө баригдахгүй л г_эж бодсон байхдааа хаха монгол шиг жижигхэн газар зугтаж чадах ч нуугдаж чадахгүй юмдааа